Дан.Нямаа: Хэдэн номоо сугавчилж, чемодантай хувцсаа бариад  багшийнхаа гэрээс айл болохоор гарч байлаа

2022-02-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ОЛДОХ

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсангийн   мэндэлсний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал түүний бүтээлд хийсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлт, найрагч нөхдийнх нь болон  шавь нарынх нь  сэтгэгдлээр баяжин улам өргөн дэлгэр болов. Тэдгээрийг “Зууны мэдээ” сонин, Polit.mn сайт уншигчдадаа хүргэсэн билээ. Энэ удаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

-Т.Галсан гуайн намтар, уран бүтээлийн тухай эрдэмтэн судлаачид, найрагч нөхөд, шавь нар нь сонин содон баримт, сайхан  дурсамж  олныг хэллээ. Та  “Би чинь энэ найрагчийнхаас айл болж гарсан хүн” гэсэн. Энэ дурсамжаа жаахан  дэлгэрүүлж хуучилна уу?

-Эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлүүд бүгд үнэ цэнтэй,  нээлт ,ололт ихтэй, баримт сайтай, дүгнэлт сэлт нь шинэ байв. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэн ирсэн нь эрдэм шинжилгээний хурлын эерүү, дулаан, сайхан эрчисийг бүр ч тод болголоо. Загийн голын төлөөлөгчид хонгор нутгаасаа зорьж ирсэн байлаа. Илтгэлээс гадна олон сайхан дурсамж дуртгал хөвөрч би ч бас жижигхэн хууч дэлгээд авсан нь тэр л дээ. Тэгэхээс  ч  аргагүй юм. Би  Т.Галсан ахынхаас  айл болж гарсан хүн  байгаа юм. Печоскатайгаа цөөн ном, хэдэн хувцастай чемоданаа дундаа дамжлаад гарч байсан минь 40 жилийн тэртээ. Т.Галсан ахын  гэргий Найгалмаа эгч минь биднийг  сүү өргөөд  үдэж байлаа. Зохиолчийнхоос айл гэр болж гарсан олон зохиолчид байдаг. Б.Явуухулан найрагчийнхаас З.Дорж, С.Оюун нар , С.Дашдооровынхоос Долгорын Нямаа, цаашилбал Б.Бааст зохиолчийнхоос Ч.Лхамсүрэн найрагч айл болж гарсан байдаг. Нэрлээд байвал энэ мэт үргэлжилнэ.

-Тэгэхээр та Т.Галсан гуайн дэргэд байсных ямар уран бүтээлч болохыг нь сайн мэдэх юм байна. Энэ талаас нь ярьж өгнө үү?

- Үнэхээр авьяас төгөлдөр, үнэхээр гайхалтай яруу найрагч. Ер нь бол дэлхийн  хэмжээний яруу найрагч шүү. Энэ тухай өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний  хурал дээр  эрдэмтэн судлаачид нэлээн хэлчихлээ. Би бол  сайхан ахын   хувьд, эсвэл  нутгийн хүний хувьд, эсвэл гэрт нь байж бүтэн жил амьдарсан  хүний хувьд л энэ хүний тухай боломжтой гэж бодож байна.

Би Т.Галсан ахын гэрт  очихоосоо өмнө яруу найраг, шүлэг бичих гэдэг бол  тодорхой тэнгэрийн зарлиг гэж бодож байсан /инээв/.

Гэтэл Т.Галсан ахынд очоод би юу ойлгосон бэ гэвэл уран бүтээлч бол  цаг хугацааны өгөгдөл юм байна. Хэрэв цаг хугацаа чамд байвал  тэр  дотор өөрийн бодол санааг, зүрх сэтгэлийг,  авьяас билгийг нээж байх ёстой гэж ойлгосон.  Намайг өглөө босоход Т.Галсан ах  аль хэдийн босчихсон тэр үед цахилгаан  бичгийн машинтай байсан юм, түүн дээрээ  тог тог  гээд сууж байна.

Орой унтахад бас тог тог хийлгээд бичгийн  машиныхаа ард л байж байна. 

Би залуу бас нойр ихтэй байсан юм байлгүй. Ерөөсөө Т.Галсан ахын орой унтахыг, өглөө босохыг хараагүй  ийм хүн л дээ.

Тэр шалтгаан нь  намайг бас нэг жаахан юм хийж бүтээх гэсэн сэтгэл, сэдэлд хүргэж өгсөн гэх үү дээ. 

Яагаад гэвэл уран бүтээлч хүн, яруу найрагч, зохиолч хүн гэдэг цаг хугацааны дотор биш гадна нь амьдрах ёстой. Магадгүй  24 цаг дотор биш, 25 цаг  дотор, 26 цаг дотор амьдрах ёстой гэдгийг надад хэлж өгсөн. 

Яг өөрийн ажил, амьдралаар, өөрийнхөө уран бүтээлч зан чанараар, өөрийнхөө хийж бүтээхийн тэр хэв маягаар хэлсэн ийм хүн бол Т.Галсан ах минь байсан юм.

Би оюутан болчихоод гэрт нь бүтэн  жил амьдарсан. Тэднийхээс печоскатайгаа цөөн ном, хэдэн хувцастай чемоданаа  дундаа дамжлаад  эхнэртэй хоёул гэр бүл болж гал голомтоо асаахаар гарч байсан даа.  Тэгэхэд Т.галсан ахын эхнэр бид хоёрын хойноос сүү өргөөд үдэж байсан юм. Ингэж  тэднийхээс гарахдаа миний олсон хамгийн том олз бол уран бүтээлч хүн хэрхэн яаж бүтээж туурвих вэ, би тэр олзыг тэднийхээс олсон. 

-Өөр ямар дадал, зан чанарыг  танд бий болгосон бол?

Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг цөөхөн зохиолчдын нэг л дээ. Тэр дадлыг Т.Галсан ах надад өгсөн. 

Тэгээд  тодорхой тохиолдолд зарлиг дагаж шүлэг бичдэг биш цаг нартай уралдаж зохиол бүтээл туурвидаг  гэдгийг надад  бүр өөрийнхөө дүр  төрхөөр, өөрийнхөө ажилладаг  чиг хандлагаар, өөрийнхөө тэр хөдөлмөрч зан, арга барил, уламжлалаар надад хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр бүхнийг надад биеэрээ үзүүлсэн, үлгэрлэсэн ийм хүн.

Тийм учраас  би  түүн шиг  байх сан гэж боддог.

Тийм байх сан гэдэг бодол минь, Т.Галсан ахын тэр цаг хугацаанд тэгж ажиллаж амьдарсан он жилийн аль нэгэнд нь, тэр  өчнөөн цаг хугацаан  дотор  нь,  миний хувьд бол намайг авч явж байгаа тийм  нэг  тодорхой дүр төрх бий.

 -Өндөр насыг  насласан нь  амьдралын хэв маяг, дадалтай холбоотой байх даа?

-Т.Галсан ахын  гэргий Найгалмаа эгч гэж  гайхалтай эмэгтэй бий. Ахын өндөр насыг наслаж яваа нь Найгалмаа эгчийн л  гавьяа. Өглөө босоход нь дуртай цай ундыг нь хийж барина. Хайлмаг хийж өгнө. Хэзээ хоолоо иднэ, тэр цагт нь хийж өгнө. Өнөөдөр ямар хоол идэх билээ гэдгийг Найгалмаа эгч шийднэ. Хэзээ сүүтэй цай өгөх вэ, хэзээ мах чанаж өгөх вэ, бүгдийг мэднэ. Т.Галсан ахын энэ насны өглөг буян бол сайн хань, Найгалмаа эгчийн өглөг буян юм гэж ойлгодог.

Ер нь бол эр хүний сайн явах хийгээд  урт наслах нь бүсгүйчүүдээс, гэргий хүнээс их шалтгаална гэдэг, тэр үнэн. Би ингэж л ойлгодог. Яагаад гэвэл тэднийд амьдарч байхад тэр ойлголтыг Найгалмаа эгч төрүүлсэн. Одоо ч гэсэн Т.Галсан ахыг алган дээрээ бөмбөрүүлнэ. Тэгэхээр урт наслахын нууц бол ерөөсөө Найгалмаа эгчийн тэр их хайранд л байгаа гэж би боддог. Ах  эгч хоёр маань бараг 70 жил хамт амьдарч байгаа байх. Найгалмаа эгчийн тэр их хайрын   мандал дээр Т.Галсан ах бол хөвж яваа завь шиг, ургаж байгаа цэцэг шиг өндийсөн. Тэгэхээр эр нөхрөө хайрлах хайраар дүүрэн,   уран бүтээлчийн гэргий байх  их хувь тавилан заяасан Найгалмаа эгчид үнэхээр  баярлууштай.

Би  тэднийхээс айл болсон хүн юм чинь Цагаан сараар очиж золгоно, гэртээ уриад жаргал зовлонгоо ярина. “Миний морин жолооч” гэж Т.галсан ах минь намайг хэлнэ. Би  ч морин жолооч нь  байх  дуртай. Дотоод сэтгэлийн ийм гоё холбоос бидний дунд байдаг даа.Өнөөдөр Т.Галсан ах маань 90 насныхаа ойг тэмдэглэж, эрлэм шинжилгээний хурал нь сайхан боллоо. Цаашаа ч олон жил амьдарна, улам  өндөр насална, тийм биеийн болоод ухааны бяр өөрт нь байна. Өдий зэрэгтэй явна гэдэг яах аргагүй ханийх нь өгөөмөр их хайр  учир Найгалмаа эгчдээ энэ ярилцлагаар дамжуулан баяр хүргэе. Т.Галсан ах, Найгалмаа эгч хоёртоо урт удаан нас, эрүүл энх, сайн сайхны ерөөлийг өргөж,  “Өргөл аялгуу” (1998 ) номоосоо доорхи шүлгийг сэтгэлийн хадаг болгон дэлгэсүү.

 

ТАНГАДЫН ГАЛСАН НАЙРАГЧИЙНД

 

Орь хүслийн амраггүй тул

Хорь шүргэсэн нас минь сул

Найрагч Галсангийнд амьдардагсан,

Нямаагийн ганцаар өдрүүдсэн

Од цэлмэг буйд хөдөөгийн

Бодь сэтгэлт уйт хөвүүнсэн

Орон хотод гэнэн дурлаж

Гаран орон бүрэн идээшсэнсэн!

Дуртай ажлын мөнгөлөг цаг

Дуусавч, намайг шүлэгт урьдагсан,

Үсэг бүхэн жиргэж ярьдагсан

Үдэш орой л гэртээ харьдагсан!

Найгалмаа эгчийн инээмсэглэл гэлтэй

Найман давхрын цонх гэрэлтэйсэн,

Өөрөөн ботилсон ном нь өрөөстэй

Өрөөндөө найрагч мөнх эрэлтэйсэн

Хэт цахиурын гал амьтай

Хэмт үгсийн шижир тунгаадагсан,

Хэдэн эриний энх настай

Хэлхсэн найргаа надад уншдагсан

Хонгор нутгийн тэмээчин найрагч

Хорин таван цагтай уралддагсан

Зохиолч хүн ингэж ажилладаг байх нь...

Зориг өгч өөрийгээ ташуурддагсан

Гүүрэн дээрхи ертөнцийн хязгаарт

Дүүрэн тэргэл сартай золгодогсон,

Амрагийн гарыг чимээгүй ханцуйлж

Амьдралын гарагт хөл тавьдагсан

Орь хүслийн амрагтай тул

Хорь давсан нас минь зул,

Хосын заяатай амьдрал боссонсон

Хорвоогийн тэргэл өдрүүд тоссонсон

1982. 11. 12.

1997.05.19

 

Эх сурвалж: Polit.mn

Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уу

9 цаг 53 мин
МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, да

9 цаг 53 мин
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлц

9 цаг 53 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн

9 цаг 53 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин