“Тангадын Галсан бол хоёр зуун дамжсан Монголын утга, соёлын төлөөлөл юм”

2022-02-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

 

"Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв бүтээлд биеэ зарцалж явна"

 

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн  Тангадын Галсангийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.  Тэрбээр их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ өмнө  “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг  бүтээлээрээ дуулиан тарьж, “Үүл нүүсэн хөх тэнгэр”,  “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг  хүртэж байв. Тухайн үед утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор  Д.Цэнд, Д.Галбаатар нар түүний бүтээлийг  “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” хэмээн шүүмж бичсэн байдаг. Тэр  байтугай  В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ  орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл”  хэмээн тэмдэглэж байв.Түүний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаанаар өрнөж 14 судлаач илтгэл хэлэлцүүллээ. Эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэе.

 

С.Байгалсайхан: Монгол соёлын дархлааны төлөө тэмцэгч юм

/УБИС-ийн багш, доктор/

 

Монголын уран зохиолын хойморт суугч ноён оргилуудын нэг Тангадын Галсан гуайн 90 насны ой тохиож байна.  Ер нь бол  төрсөн өдрөө  хоёрдугаар сард  тэмдэглэдэг юм байна лээ. Насных нь ойд  зориулж нэлээн том хэмжээний эрдэм шинжилгээний  хурал хийлээ. Нэг талаас Т.Галсан гуайн уран бүтээлийн тайлан мэт харагдавч, нөгөө талаас ХХ зууны төгсгөл XXI зууны эхэн үеийн Монголын утга, соёлын түүхийг харуулах тайлан хурал болж байна  гэж ойлгож болно. Яагаад гэвэл, Т.Галсан гуай яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, орчуулга, тайз, дэлгэцийн бүтээл, хүүхдийн зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр бүх л талаар  маш олон бүтээл туурвисан учраас тийм төлөөлөл болж чадахуйц хүн юм. Хоёрдугаарт, соён гэгээрүүлэхийн төлөө, монгол хэлний дархлаа, монгол соёлын дархлааны төлөө тэмцдэг, монгол хэл бичгийн талаар төрийн бодлогод оролцох, хувь нэмрээ оруулах, ард түмний хэлийг дуулгах асуудлаар их тэмцдэг.  Тэгэхээр энэ бүгдийг нь харуулсан 14  илтгэл хэлэлцэгдлээ. Энэ бол Монголын утга, соёлын шинэ цагийн түүхийн нэг хэсэг, тайлал юм.

 

Г.Галбаяр: Яруу найргийн шинэчлэл хийсэн цөөхөн хүний нэг

/МУИС-ийн багш, доктор/

 

-Т.Галсан гуай маш олон жил,  миний мэдэхээр Монголын уран зохиолд хамгийн олон жил уран бүтээл туурвисан  зохиолч. Үндсэндээ 1962 онд анхны шүлгийн түүвэр нь хэвлэгдсэн гэж манай судлаачид үздэг. Гэхдээ Т.Галсан гуай өөрөө бол ингэж үздэггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл  Баянхонгор аймгийн Заг сумын   бага сургуулийн сурагч байхад нь ангийнх нь багш Догьбат  гэдэг хүн өөрийнх нь  “Товч”,  “Ботго” тэргүүтэй 12  орчим шүлгийг нь үдэж наагаад бусад ангиудад үлгэр дууриал болгож, сургуулиар явуулж сурталчилж байсан гэдэг. Үүнийгээ Т.Галсан гуай  өөрийн анхны шүлгийн түүвэр гэж  үздэг. Тэр цагаас  өнөөдрийг  хүртэл уран бүтээл бичиж байгааг авч үзвэл маш олон жил уран бүтээл туурвиж байгаа хүн юм. Түүний уран бүтээл Монголын уран зохиолын  олон төрөл зүйлийг хамардаг. Хамгийн том  нь  яруу найргийн төрөл зүйлээр  бичдэг. Яруу найраг дотроо яруу найргийн шинэчлэл хийсэн цөөхөн хүмүүсийн нэг. Шинэчлэл хийсэн гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр Монголын уран зохиолд байх  дөрвөн мөрт шүлгийн  хөгжил, хувьсгал дотор  өөрийн гэсэн цоо шинэ шинэчлэл хийсэн. Тэр шинэчлэлийг юугаар хийсэн юм бэ гэвэл “Жирмийн сүлжээ” гэдэг дөрвөн мөрт шүлгээр хийсэн. Түүнийг нь олон хүн судалсан. Миний хувьд судлаачдын судалгаанд тулгуурлан “Жирмийн сүлжээ” дөрвөн мөрт шүлгүүдийн гол онцлог нь юу вэ, туурвил зүйнх нь онцлог юу вэ, шинэчлэл гээд үзээд байгаа нь юу вэ  гэдгийг уран зохиолын судалгааны арга зүй, онолын үндэслэлтэй авч үзэж тайлж тайлбарласан  илтгэл хэлэлцүүллээ.

 

Ш.Хишигсүрэн: Т.Галсан гуай өөрөө том судлагдахуун

/Соён гэгээрүүлэгч TV-ийн захирал, сэтгүүлч/

 

XX болон XXI зууны гайхамшигтай соён гэгээрүүлэгч Монголын нэгэн зууныг чимж амьдарлаа. Өнөөдөр 90 насны  индэр дээр түүний  оюун санаа цэл  залуухан байна, тэр нь  ер бусын санагдаж байна. Өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй, бараг хувь хүний физиологийн онцлог нууц нь юу юм бол  гэж бодогдохоор. Бидний  ээж аав, эмээ өвөө ийм өндөр наслахад  ямаршуу байдаг билээ. Тэгэхээр энэ бол юуны өмнө гайхамшиг.Энэ онцлог, нууцыг бид анзаарч харах хэрэгтэй байх. Тэр дундаас Монголын гайхамшигт үгсийн сангийн хамаг соруудтай ноцолдсон, энэ мэдээж хэцүү, асар том сорилт. Үүнийг зориглож авч явж,  гардаж  хийсэн хүн,  судлаач цөөхөн байдаг. Түүнийгээ шинэ үеийнхэнд өв болгон үлдээж байгаа нь өөрөө бас агуу юм.  Бие хэврэг ч билэг мөнх  оюун санааны ертөнцөд  амьдралын тод мөрөө үлдээлээ. Монголын оюун санааны нэг ноён оргил өнөөдөр  ануухан дээрээ энэ сайхан эрдэм шинжилгээний хурлаа хийж, өөрийнхөө онол бүтээлийг эрдэмтэд хэрхэн дүгнэж байгааг харж сууна гэдэг өөрийнх нь хувьд ч  бахархалтай юм.  Ойрын үед  бие нь чилээрхүү. Хүндхэн хагалгааны ард гарсан. Бид  дандаа хэн нэгний араас нь харуусч,  ингэх байсан, тэгэх байсан  юм гэж гоншигонож суух биш,  өөрийг нь тэргүүн эгнээндээ суулгаад хамт сууж уран бүтээлийг нь дүгнэж цэгнэнэ гэдэг аль аль талдаа сайхан байна. Соён гэгээрлийн  төлөө ухамсарт  амьдралаа зориулсан нэгэн зууны гайхамшигтай хүмүүний судалгаа гэдэг  зөвхөн энэ хурлаар тогтохгүй. Цаашид  Тангадын Галсан  судлал гэж том судалгаа гарч ирнэ.

 

П.Яньдий: Хүүрнэл зохиолын том төлөөлөгч

/МУБИС-ийн багш, доктор/

 

-Түүний хүүрнэл зохиолыг академич Х.Сампилдэндэв дөрөв ангилж үзсэн байдаг. Миний дэвшүүлж байгаа санаа тэрхүү  дөрвөн хэсэг, хөрөг найруулал, дурсамж, дуртатгал, шог, өгүүллэг, кино тууж дээр нэмж эссэ хэмээх  төрөл жанр түүний уран бүтээл, ялангуяа сүүлийн үеийн уран бүтээлд нь  голлох байр суурийг эзэлж байна  гэж үзсэн.

 Хоёрдугаарт, түүний  хүүрнэл зохиолд сонины бичвэрийн төрлүүд  их ажиглагддаг. Нийтлэл, найруулал, тэмдэглэл, хөрөг гээд. Эдгээрийг  ажиглахад  тухайн цаг үедээ уран яруу нийтлэлийн төрлийг хөгжүүлэхэд  өөрийн  уран бүтээлээ  зориулсан. 1970-аад оны нийтлэл, бүтээлүүдээс энэ нь тодорхой  харагддаг.  Хүүрнэл зохиолын төрөлд орох бас нэг төрөл  нь  шог өгүүллэгүүд юм. Орчин үеийн Монголын уран зохиолд шог зохиолын олон  том төлөөлөгч байдаг. Тэднээс Т.Галсан зохиолчийн зохиолын өнгө аяс нь өөртэйгөө холбоотой, өөрийн амьдралтай холбоотой эгэл жирийн  зүйлийг  бодитойгоор, хөнгөн инээдээр хошигнон дүрсэлсэн нь түүний уран бүтээлийн  бусдаас ялгарах  онцлог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

4 цаг 15 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

4 цаг 39 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

11 цаг 58 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

11 цаг 58 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

11 цаг 58 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин