“Эрх цагаан” Бадамаа

2022-02-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Уг нэр нь Хоохорын Бадамсүрэн. Улсаас авсан гавьяа шагнал нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Хэдэн жилийн өмнөөс л Хөдөлмөрийн баатар болохоор яригдсан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа өгөөгүй. Одоо У.Хүрэлсүхээс хүлээж байгаа. Бас нэг экс Ерөнхийлөгч эрхэм энэ Х.Бадамсүрэнг Баатар болгох гээд зүтгүүлдэг.

Тэрбээр “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Анх түүнийг УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхад нь төрийн 51, Д.Эрдэнэбилэгийн 49 хувийг төлөөлсөн ТУЗ ярилцаж сонгоод ерөнхий захирлаар томилсон.

Сүүлд, 2019 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болуутаа “Эрдэнэт”-ийг 49 хувийг булааж төрд аваад статусыг нь өөрчилсөн ч Х.Бадамсүрэнг өөрчлөөгүй. Үлдээсэн.

Ер нь бол Х.Бадамсүрэн байнга хэл амтай ажилладаг. “Эрдэнэт”-ийн захирлууд угаасаа тийм байдаг. Гэхдээ Х.Бадамсүрэн хэл аманд орохгүй байх бүрэн нөхцөлд ажилладаг. Засгийн газар “Эрдэнэт”-ийг мэдэлдээ авч, онцгой дэглэм тогтоогоод, гадна дотнын нөлөөлөл орохоос найдвартай хамгааллаа гэсэн. Тагнуул, АТГ бас хяналт тавьдаг гээд л ярьдаг.

Ийм “хамгаалалт”-ын хаагуур нь мань эрийг дарамтлахав дээ. Гэвч өөрийнх нь үйл ажиллагаа байнга хийтэй. Худалдан авалт нь тогтмол маргаантай. Хоёр жилийн өмнө алтан ширээ, өөр юу юу ч билээ, “Эрдэнэт”-д хэрэггүй худалдан авалт хийгээд цахим сүлжээг доргиож байв. Хамгийн сүүлд “шилэн данс ухагч” эрхэм “...274,824,902 (Хоёр зуун далан дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга есөн зуун хоёр) төгрөгөөр фүжи алим, орос персик, хятад тоор, чили усан үзэм, бельги лийр, польш алим авсан байна” гэжээ. Үүнээс гадна маш ноцтой баримт дэлгэсэн байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрт конвейрийн систем оруулна гээд ТЭЗҮ-гүйгээр 30 сая ам.долларыг Германы компани руу шилжүүлсэн гэж байна. Энэ маш ноцтой. АТГ анзаарч л байгаа байлгүй дээ.

Ийм маягаар Х.Бадамсүрэн байсгээд л ядаж “жимсний хэрэг”-т холбогдчихоод байдаг юм. Ганц Х.Бадамсүрэн ч бас биш юм. Санхүү хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа гэж эрх мэдэл төвлөрүүлсэн эрхийн туйл нэг хүн байдаг.

Тэгсэн ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд түүний яадаг ч үгүй. Дандаа асуудал гаргадаг Х.Бадамсүрэнд дарга нар дуртай, эрхлүүлдэг. Харин олон нийт дуртай биш. Нэг тийм дарга нарт эрх ерөнхий захирал байгаа юм.

Нэг дуу байдаг даа. “...Эзэндээ ээлтэй, ижилдээ чимэгтэй, эрх цагаан ишиг минь” гээд, дахилт нь “...Хөөрхөн дөө, хөөрхөн” гээд... Хургачин хүүгийн дуу гэж байгаа юм аа, энэ. Х.Бадамсүрэнг дарга нар хааяа хааяа олны өмнө загнаж байгаа дүр байдал үзүүлнэ. 2020 оны өвөл Х.Бадамсүрэн захирлыг эгээ л хөөгөөд явуулчихна уу, тэр ч бүү хэл АТГ, цагдаад хэлээд ачуулчихна уу гэмээр загнасан. Элбэж загнаад сүйд хийсэн.

Тэр үед ЗГХЭГ-ын дарга байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...“Эрдэнэт”-ийн удирдлагуудын алдаа бий. Би Бадамсүрэн захиралд хандаж хэлж байгаа юм, энэ үгийг. Ажиллах бүх боломжийг чинь олгосон. Гэтэл юун машин бэ, юун архи дарс вэ. Та нар хангалттай цалинтай. Яг энэ онцгой дэглэмийн үед маргаантай асуудал өрнөж байхад дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү” гэсэн.

Одоогийн Ерөнхийлөгч, тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “...Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. Бүх юм хууль дүрмийн дагуу ажиллах ёстой гэж. Тийм учраас хууль дүрмийнхээ дагуу ажиллах хэрэгтэй. ТӨБЗГ-ын дарга аа, Сангийн яам, та нар хяналтаа сайн тавь., ард түмэн шаардаад байгаа шүү. Хууль хяналтын байгууллага, цагдаа, тагнуул, аудит байна.

Энэ улсаас хулгай хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Та өөрийнхөө үйлдвэрээс гарсан мөнгийг хаана, яаж зарцуулж байгааг өөрөө мэдэж байх ёстой. Би биш та мэдэж байх ёстой. Яагаад гэвэл тэр аж ахуйг удирдаж байгаа хүнийхээ хувьд. Эмээл хазаарынхаа бүтэн дээр юмнуудаа янзалж аваарай гэж албан ёсоор хэллээ шүү. Эрт санууллаа. Хожмын өдөр хэл ам болно шүү наадах чинь. Дахиад хэлье. Шоронд орцгоов оо. Аюултай шүү. Ажил хийж байгаад шоронд орчихсон хүмүүс зөндөө байгаа. Бадамсүрэн гуай дахиад та нар янз бүрийн асуудал гаргаад байхгүй шүү. Ажлаа өгөөрэй” гэж байв шүү.

Ингэж хэлснээс хойш нэг жил хоёр сар өнгөрчээ. Х.Бадамсүрэн байж л байна. Хэл ам, хэрүүл маргаан нь ч зузаарсаар л байна

Хөөрхий дарга нар, тэр үед Х.Бадамсүрэнд “хал нь гаднаа, хайр нь дотроо”-г л үзүүлсэн шиг байгаа юм. Яг цагаа тулахаар яаж ч чадахгүй. Өнөөх нь бүр эрхлээд сурчихсан.

Ингэхээр төр түүнийг яаж ч чадахгүй гэсэн үг. Төрийн хуулийг сахиулдаг, хууль хяналтын байгууллагууд ч ялгаагүй. Уг нь Х.Бадамсүрэнг ухвал балай их “юм” гарна л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин