Зөвхөн Хөвсгөл нуурыг бус эко системийг бүхэлд нь хамгаална

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу түүний ивээл дор   Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хоёр өдөр, дөрвөн салбар хуралдаанаар  үргэлжилсэн чуулган өнөөдөр  нэгдсэн хэлэлцүүлгээ хийж, зөвлөмж гаргах юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд байхдаа дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон мянга орчим лицензийг цуцалж, 1985 онд Хөвсгөл нуурын ёроолд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргах шийдвэр гаргасан нь биелэлээ олсон. Түүнчлэн “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг  санаачлан эхлүүлсний дотор Хөвсгөл нуур, түүний  эко системийг бүхэлд нь хамгаалах асуудлыг дэвшүүлсэн нь ийнхүү хэрэгжиж эхлээд байна.

Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур  дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэгд тооцогддог. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техникүүд, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас  нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж,  ус  нь ихээр   бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал байгааг  тэмдэглэв. Түүнчлэн:

 

•Хөвсгөл нуурыг аюултай хог хаягдлаас нэн даруй цэвэрлэж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх,

 

•Нуурт живсэн машин, техникийг татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах,

 

•Хөвсгөл нуурын орчмын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын судалгааг хийж, эрсдэлийг бууруулах арга аргачлал, загварчлал, тооцооллыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах,

 

•Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх,

•Нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх,

 

•Нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох,

 

•Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөх,

 

•Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэхэд анхаарал хандуулан ажиллах ёстойг хэллээ.

 

Чуулганы  үеэр 2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсч, 90 мянга гаруй жуулчин очдог болсон. Нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байгаа гэсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан танилцуулсан юм. 

“Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр өрнөсөн үндэсний чуулган өнөөдөр нэгдсэн хэлэлцүүлэг хийж, зөвлөмж  гаргана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин