Монголын үндэсний спортын анхдугаар их чуулган даваа гарагт болно

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын үндэсний спортын хорооноос /МҮСХ/ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар мэдээллийг танилцууллаа.

 Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Төрийн ордонд үндэсний спортын анхдугаар чуулган даваа гарагт болно.  Үүнтэй холбоотойгоор чуулганд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь 800 хүнтэй хуралдах юм. Чуулганаар Монголын үндэсний спортын холбооны тус бүрийн чиг хандлага цаашдын зорилго, зорилт болон хөтөлбөрийг хэлэлцэнэ” гэв.

Ирэх долоо хоногт болох үндэсний спортын анхдугаар Их чуулгантай холбоотойгоор МҮСХ-ноос мэдээлэхдээ “Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюуны өв соёл бол монгол наадам мөн. Энэ өв соёлыг бүтээгч Монголын үндэсний сурын харваачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо нэгдэж ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Улмаар нийт спортын холбоод маань нэгдэж үндэснийхээ спортын хороог байгуулсан байдаг. МҮСХ байгуулагдсанаар өв соёлоо хамгаалж авч үлдэх, монголчууд дэлхийд өв соёлоороо ялгарах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч харж, өөрийн санаачилгаар Монголын үндэсний спортын анхдугаар чуулганыг анх удаагаа хийх гэж байна. Энэ чуулган маань орон даяар амжилттай сайхан болно гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин