Торгох ялаар 9.6, хөрөнгө хураахаар 3.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Монгол Улсын шүүх өнгөрсөн онд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж торгох ялаар 9.6, хөрөнгө хураахаар 3.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

 

Хяналтын шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэрэг 66.8 хувиар буурав

 

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос өсчээ. Тодруулбал, эрүүгийн хэрэг 10.4, иргэний хэрэг 15.3 хувиар буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар өссөн байна. Мөн анхан шатны шүүхээр өнгөрсөн онд эрүүгийн 12068, иргэний 45444, захиргааны 1764, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тэгвэл давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн онд эрүүгийн 2105, иргэний 2529, захиргааны 722, зөрчлийн 468  буюу нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэвч захиргааны хэрэг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нь өссөн үзүүүлэлттэй буюу 9.1 хувиар өсчээ. Харин Хяналтын шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэрэг 66.8, эрүүнийн хэрэг 53 хувиар буурсан байна. Гэвч энэ шатны шүүхэээр шийдвэрлэсэн иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

 

Өнгөрсөн онд хүчингийн хэрэг 12.7 хувиар өсчээ

 

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар буурав. Гэсэн хэдий ч хүчиндэх, залилах гэмт хэргийн тоо өссөн байна. Харин авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурчээ. Тодруулбал, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7, залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1, авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар өссөн байна. Харин хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 361, дээрэмдэх гэмт хэрэг 78, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 683 хэргээр буурсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

 

Эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулж байна

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр 19337 өргөдөл хүлээн авснаас 12369 өргөдлийг хянан шийдвэрлэжээ. Тухайлбал, 8480 буюу 68.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3889  буюу 31.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Ингэснээр эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ нь шүүхийн ачааллыг 18.1 хувиар бууруулж эвлэрэл амжилттай болсон хувь өмнөх оны үзүүлэлтээс 4.4 хувиар буурчээ.

 

Шүүх хорихоос илүү торгох ялыг түлхүү оноожээ

 

Өнгөрсөн онд Монгол Улсын шүүхээс 10300 иргэн торгуулах, нийтийн ажил хийх, хоригох, зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн байна. Үүнээс хамгийн их буюу торгох ялаар нийт 6179 хүн, 2 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1518 хүн, хорих ялаар 1560 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1049 хүн шийтгүүлсэн байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны торгох ялаар ял шийтгүүлсэн хүмүүсийн үзүүлэлтээс 19.3 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 26.5 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 31.4 хувиар буурсан тоо юм. Тухайлбал, шүүхээс 6179 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 9.6 тэрбум төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 4.2 хувиар өссөн дүн гэдгийг мэдээлэв.  Түүнчлэн өнгөрсөн онд цагдан хорих зөвшөөрлийн тоо буурч хорихоос илүү торгох ялаар шийтгэсэн гэдгийг онцоллоо. Улсын хэмжээнд 2021 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 618 хүнээр буюу 20.8 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо зургаан хүнээр буюу 1.9 хувиар буурсан байгаа юм. Харин сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний өнгөрсөн оноос буурчээ. Мөн хорих ял эдлэх дэглэмийг бууруулж хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн тоо өнгөрсөн оныхоос өссөн байна. Үзүүлэлтээс харахад 144 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 15 хүн буюу 11.6 хувиар өсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

4 цаг 18 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

4 цаг 41 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

12 цаг 1 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

12 цаг 1 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

12 цаг 1 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин