Иргэдийн 84 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг ч 18 хувь нь мэдээллээ нягталдаг

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” гаргажээ. Энэ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа юм. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор  өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрчээ.

Дээрх судалгаанаас харахад Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны иргэдийн 26.2 хувь нь сүүлийн гурван сард аюулгүй байдлын ур чадвартай холбоотой үйлдэл хийсэн гэж дүгнэж болохоор. Тэдний 18.4 хувь нь онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах, 13.0 хувь нь төхөөрөмж, онлайн дансыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг тохируулах үйлдлийг хийсэн байна.  Тэр дундаа онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах үйлдлийг хотын иргэдийн 21.3 хувь, хөдөөгийн иргэдийн 12.6 хувь нь хийжээ. Мөн 35 хүртэлх насныхны 14.7 хувь нь төхөөрөмж, онлайн дансыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг тохируулах ашиглах, 35-59 насныхны 15.2 хувь нь, 60 буюу түүнээс дээш насныхны 8.7 хувь нь тохируулах ашиглах үйлдлийг хийсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)

 

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

1 цаг 6 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

2 цаг 22 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

2 цаг 36 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

3 цаг 54 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

4 цаг 10 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

4 цаг 27 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

4 цаг 33 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

10 цаг 44 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

10 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэлээ

23 цаг 31 мин