“Хотулун гүнж” кино  Олон улсын хөтөлбөрт амжилттай оролцлоо

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Шүүдэр продакшн, VОО-гийн хамтын бүтээл  "Хотулун гүнж" түүхэн, тулаант уран сайхны кино ХБНГУ-ын Берлин хотноо энэ сарын 10-20-нд болсон 72 дахь удаагийн Berlinale Олон улсын кино фестивалийн "Eвропын кино зах зээл“  /Berlinale European Film Market - EFM/ хөтөлбөрт амжилттай оролцжээ.

Berlinale нь дэлхийн  гурван том “А”  зэрэглэлийн кино наадмын нэг бөгөөд  Берлин хотод  жил бүрийн  хоёрдугаар сард болдгоороо онцлогтой. Тус фестивалийн кино уралдаан, шагнал гардуулах ёслолоос бусад төсөл хөтөлбөрүүд, түүний дотроос  аудио-визуал контентын Олон улсын худалдааны платформыг цар тахлын улмаас хоёр дахь удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулсан байна.  Гэвч виртуал орон зайд ч гэсэн энэ сарын 10-17-нд болсон EFM-ийн үеэр ажил хэргийн олон уулзалт зохион байгуулж, дээд хэмжээний хэлэлцээр хийснийг зохион байгуулагчид онцолжээ.

Berlinale-EFM –д 62 орны 600 орчим оролцогч бүтээлээ танилцуулжээ

 Энэ үеэр нийт 62 орноос оролцсон  600 орчим оролцогч Berlinale-EFM платформд үйл ажиллагаагаа танилцуулж, 1300 орчим зах зээлийн үзүүлбэр /market screening/, 827 кино үзүүлсний дотор 600 гаруй зах зээлийн нээлтээ  /market premiere/  хийсэн шинэ кино бүтээлүүд байсан байна. Түүнчлэн Олон улсын кино үйлдвэрлэлийн салбарын нийт 4134 төлөөлөл, мэргэжилтэн оролцож бүтээлээ танилцуулжээ.

Berlinale-EFM нь жил бүрийн эхэнд  дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд  тогтмол  түлхэц өгч байдаг . Энэ жилийн хувьд  “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр Олон улсын кино бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд  олон талт хэлэлцүүлгүүд өрнүүлсэн.  Berlinale-EFM-ийн захирал Деннис Руу /Dennis Ruh/ энэ онд  үйл ажиллагаа цахим хэлбэрт байсан ч шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт хэрэгцээ өссөн нь  хүчтэй мэдрэгдэж байсныг дурдаж, улмаар Монгол Улс, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцсоныг  онцлон тэмдэглэжээ.

Ирэх сарын 1-нээс  “VOO Cinema”-аар дамжуулан үзэх боломжтой

Шүүдэр продакшн үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч өөрийн  үйл ажиллагаа болон шинэ бүтээлээ танилцуулж,  улмаар  энэ сарын 11, 14, 16-нд  гурван  удаа screening үзүүлбэр хийжээ.  "Хотулун гүнж" киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт бестсэллэр романаас сэдэвлэн бүтээсэн  юм. Энэ  сарын 11-ний зах зээлийн нээлтийн үзүүлбэрийг кино  багийнхан  Улаанбаатар хотноо Шүүдэр продакшны оффист, мөн Берлин хотноо Монгол Улсын ЭСЯ-ны  ажилтан, дипломатууд, Монгол Улсын Соёлын Элч хамтдаа үзэж  цахимаар оролцсон байна.
Berlinale EFM-д Монгол Улсаа төлөөлөн оролцох зохион байгуулах багт Шүүдэр продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, ХБНГУ дах Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар хамтран ажиллаж, Монгол Улсын Соёлын яам, ГХЯ дэмжжээ. Монголын үзэгчид "Хотулун гүнж" киног  ирэх сарын 1-нээс эхлэн зөвхөн VOO Cinema-аар дамжуулан үзэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин