Гунигийн өнгийг “тодолж”, тогоруудын  хэлийг орчуулсан  “Дотогшоо гэрэлтэгч огторгуй”

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Тэр дуу цөөнтэй, даруухан нэгэн. Бусдын хэлснийг туж эргэцүүлэх шиг бодолд автан суух нь анзаарагддаг. Тийм хүмүүс цаанаа ямагт дотрод ертөнцөө гүн анирдаж, түүнийгээ дарс шиг исгэн шүлэг тэрлэдэг” хэмээн зохиолч, яруу найрагч М.Уянсүх бичжээ. Хэний тухай ийн өгүүлэв гэвэл тэрбээр МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргалын  уншигчдын гар дээр саяхан тавьсан “Дотогшоо гэрэлтэгч огторгуй” шүлгийн түүврийн оршилд  үгэн хадаг зүүсэн нь энэ юм.

 Зохиолч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргал Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, “Бэрс” дээд сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн сэтгүүлч мэргэжилтэй. “Жирийн бус догдлол”, “Жигүүр холын амраг”, “Өвсний нүд”, “Уулын хус”, “Гүн хөх бодол”, “Алганы минь хонхорт” хэмээх шүлгийн  номуудаар нь уншигчид түүнийг  сайн мэддэг. Тэр дотроос  олонх нь түүнийг хайку шүлгээр нь мэдэх болсон гэвэл хилсдэхгүй. Гэхдээ хайкугаас гадна уран торгон мэдрэмж бүхий уянгын шүлгүүд, богино өгүүллэг хүртэл бичсэн нь бий.

Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн хэлсэнчлэн тэрбээр товч агаад нягт бичлэгтэй. Том санааг хэдхэн үгээр дүрслэн илэрхийлсэн нь тун оносон байх нь элбэг. Мэдээж  тэр нь  ихээхэн ур дүй шаарддаг байж таарна. Тэрбээр энэ удаа

...Дүүрэн сарны гэрэлд

Дундуурхан сөгнөсөн дарс

Ямар гунигтай харагдана вэ

Гуниг ч бас өнгөтэй аж...

...

Том цагаан саран мандсан үдэш

Гэрээс гарахад сүүдэр бараатай

Тогоруун дуу нууранд сонсогдох нь

Гээсэн өндгөө л хайгаад байх шиг

...

Мөдхөн арван тавны саран гэрэлтэнэ

Мөрөн дээрх хялгас харагдаж ч магадгүй

...

Сэтгэл дотор минь

Чиний зугаацаж байсан

Тэр л савлуур одоо

Цээж холгоно ...

...

Зэсэн өнгөөр мишээхэд

Зэргийн нөхөд ойлгохгүй

Зэмлэх хүнийх нь олныг ээ...

...

Чимээгүй харц

Чи бидний дунд

Чихэр авсан хүүхэд шиг

Сэм сэмхэн баярлана

...

Хахир өвлийн ян хүйтэнд ч

Хаалгүй хэвээр нь орхисон

Нээлттэй тэр цонхон дээр

Нэгэн цэцэг соёолоход

Гадаа хавар болсон ч

Гарын минь үзүүр даардаг...гэсэн  содон хэллэг, дүр дүрслэлийг шүлэг болгондоо шигтгэн урласан гэлтэй.  Уншаад үзэхүл, мөр, шад бүрийн цаад утгыг лавшруулан бодолхийлэх аваас  тун сонирхолтой. Тухайлбал, гуниг гэгч биегүй зүйлийн өнгөтэй гэж сэтгээд зогсохгүй тийм гээд биччихэж. Бодоод үзэхэд гарцаагүй  л мөн санагдаж сэтгэлд буух  аж. Мөн үдшээр нуурын зүгээс сонсогдох тогоруун дууг   “Гээсэн өндгөө л хайгаад байх шиг” хэмээсэн нь шувууны хэлийг орчуулж тайлсан мэт, “нээрэн л тийм байх даа” гэж бодогдоно.  Энэ мэтчилэн бичсэн болгоноо хэвлүүлэх гэж тэгтэл  яардаггүй яруу найрагчийн иссэн дарс мэт шүлгүүдээр  “Дотогшоо гэрэлтэгч огторгуй” шинэ түүвэр нь дүүрэн ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 31 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 31 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 1 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин