“Т.Галсангийн намтар, уран бүтээл” эрдэм шинжилгээний хурал болно

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн  Тангадын Галсангийн 90 насны ой энэ онд тохиож байгаа билээ.

Ардын уран зохиолчийн 90 насны ойд зориулан түүний үр хүүхдүүд,  Улаанбаатарын их сургууль, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, Хүүхдийн номын сан, МҮОНРТ хамтран  "Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн намтар, уран бүтээл" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 24-нд зохион байгуулах юм байна.

1932 оны хаврын тэргүүн сарын шинийн 9-нд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбат  хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлсэн тэрбээр өөрийн  тухай нэгэнтээ “Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв бүтээлд биеэ зарцалж явна” хэмээсэн нь бий.

 Их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ  өмнө  “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг  бүтээлээрээ дуулиан тарьсан тэрбээр     “Үүл нүүсэн хөх тэнгэр”,  “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг  хүртэж байсан юм.  Монголын  утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор  Д.Цэнд, Д.Галбаатар зэрэг олон мэргэд түүний бүтээлийг  “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” гэж шүүмж бичсэн байдаг. Тэр  байтугай  В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ  орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл”  хэмээн тэмдэглэж байсан билээ.

Ардын уран зохиолчийн  90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаанаар өрнөх юм. Эхний салбар хуралдааны ерөнхий илтгэлийг  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв “Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн уран бүтээлийн өв сан” сэдвээр  хэлэлцүүлнэ. Түүнчлэн  УБИС-ийн багш, доктор Ц.Эрдэнэбат “Сэтгэлийн түмэн цогц, мянган увдис хийгээд дуун утгын яруу утгач”, МУБИС-ийн багш, доктор Р.Чүлтэмсүрэн “Тоталитар дэглэмийн үеийн уран зохиолд хандах хандлага”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Норовсүрэн “Ардун уран зохиолч Т.Галсангийн нийтлэлийн бүтээлд хийсэн шинжилгээ”, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Өв соёл, эх хэл бичгээ өмгөөлөн хамгаалагч”, МУБИС-ийн багш, доктор Б.Энхээ “Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлгийн логик, танин мэдэхүйн гайхамшиг” сэдвээр тус тус илтгэл  хэлэлцүүлнэ.

 Хоёрдугаар салбар хуралдаанд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, УБИС-ийн багш, доктор С.Байгалсайхан “Өгсүүр замын дуу” шүлгийн уран сайхан”,  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян ”Арвай хээр” найраглалын хувь заяа, УБИС-ийн багш, доктор А.Мөнх-Оргил “Яруу найргийн сэтгэлгээний үнэт зүйл хэрхэн бүтдэг вэ”, МУИС-ийн багш, доктор Г.Галбаяр “”Жирмийн сүлжээ I-IV” бүтээлийн туурвил зүйн онцлог, доктор Д.Баттогтох  “Т.Галсангийн  “Монгол Жангар”-ын туулийн Жангарын дүрийг Халимаг Жангарын дүртэй харьцуулах нь”,  МУИС-ийн багш, доктор  Б.Хишигсүх “ЕБС-ийн уран зохиолын хичээлийн сурах бичиг дэх Т.Галсангийн зарим шүлгүүд”, МУБИС-ийн багш, доктор П.Яньдий “Т.Галсангийн хүүрнэл зохиолын тухайд”, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн ЭШАА Ж.Ууганбаатар “Т.Галсангийн дэлгэцийн бүтээлийн туурвил зүй”, УБИС-ийн багш, доктор Э.Батжавхлан “Т.Галсангийн орчуулгын зохиол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Эрдэм шинжилгээний хурал  Монголын Хүүхдийн төв номын сангийн уншлагын танхимд энэ сарын 24-ний 11.00-16.00 цагт  товлогджээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

охх
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

4 цаг 19 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

4 цаг 42 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

12 цаг 2 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

12 цаг 2 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

12 цаг 2 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин