Америкийн кино компани Чингис хааны тухай олон ангит киног сонирхож эхэлжээ

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ
 
"Хан" түүхэн цуврал киног продюсер Александр Роднянскийн AR Content компани хийнэ гэдгээ зарлалаа. Төслийн хөтлөгчөөр "Анархийн хөвгүүд", "Өндөр шилтгээн дэх хүн", "Утас" олон ангит киногоор алдартай Крис Коллинз, хамтрагч продюсераар “Хэтфилд ба Маккой" ба "Санал" телевизийн цувралаар алдартай Лесли Грайф нар ажиллана. Fох Entertainment корпораци уг төслийг сонирхож,  хамтарч ажиллахаар болжээ. Телевизийн эрхийг АНУ худалдаж авах тухай хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг тодруулаагүй байна. Дэлхийн томоохон хэвлэлүүд энэ гэрээний талаар бичжээ. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, түүний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөний тухай цуврал киног Америкийн судлаач Жек Уэзерфордын "Чингис хаан ба орчин үеийн ертөнцийн үүсэл" бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээх юм. Найруулагчаар 2008 онд "Монгол" киногоор Оскарт нэр дэвшсэн Сергей Бодров ажиллана.

-Fox Entertainment-тай хийсэн гэрээ нь уг төслийг Америкийн үзэгчдэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдэд хүрэх боломжийг олгодог. "Хан" цуврал нь эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл, харгислал,  шударга ёсны тухай, атаархал ба явуулга, урвалт ба хайр, нөхөрлөл ба жинхэнэ мөрөөдлийн тухай, нэг үгээр хэлбэл, хүн бүрийн амьдралд тохиолдох сонголтын тухай юм. Тэр тусмаа дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн домогт Чингис хааны тухай өгүүлнэ. Fox Entertainment болон миний хамтран зүтгэгчид болох Крис Коллинз, Лесли Грейф, Сергей Бодров нартай хамтран ажиллах нь гайхалтай том, амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно гэдэгт би итгэлтэй байна гэж продюсер Александр Роднянский хэлэв. Төслийг боловсруулалтын  шатан дээрээ явж байгаа тул сериал хэзээ гарах, хэн тоглох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

16 цаг 6 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

16 цаг 14 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

19 цаг 27 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

19 цаг 34 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10