Төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүтэй 30 хүнийг Хөгжлийн банкнаас чөлөөлнө 

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Хууль хяналтын байгууллагынхан яг өнөөдрийнхөө ярьж байгаа шиг шалгаж чадвал Хөгжлийн банкнаас их “юм” гарна. Тэр хэрээр эрх мэдлээ урвуулж ирсэн шударга бусын системд бага ч гэсэн гэрэл гийж мэдэх юм. Гэхдээ эцсийг нь үзэж, үр дүн  гараагүй цагт итгэхэд нэн бэрх. “ЖДҮ”-ийн хэргийн араас замхрах магадлал ч өндөр. 

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 10 гаруй хүнийг саатуулж, заримыг нь 30 хоног хорихоор болов. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярыг  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.  Мөн АТГ-аас мэдэгдэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр шалгалт, баривчилгаа үргэлжлэх бололтой.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгджээ. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй  20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав.

Ерөнхий сайдын үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн чөлөөлөгдөж таарах нь. Тэдгээрийн тав нь яамны газрын дарга, ТНБД бол дөрөв нь хараат бус гишүүн юм.  Тодруулбал,  ТУЗ-ийн даргаар  Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир ажилладаг. Гишүүдээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар ажилладаг. Харин хараат бус гишүүнээр  Аудитын хорооны дарга Р.Мөнхтөр,  Нэр дэвшүүлэх хорооны дарга М.Золжаргал,  Цалин урамшууллын хорооны дарга Н.Батнасан, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат нар байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин