“Талын түрлэг”-ийнхэн  хоёр дахь бүтээлээ уншигчдад хүргэлээ

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ОЛДОХ

Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг”-ийнхэн “Талын  түрлэг” номынхоо  I ботийн нээлтийг  өнгөрсөн бямба гаригт хийлээ.  ХХ зууны түүхийг бүтээлцэж, хөгжлийн хүрдийг хурдасгахад оройлон оролцсон 108 эрхмийн цадиг түүхээс бүтсэн энэхүү ном нь тус бүлгэмийн хоёр дахь удаагийн хамтын бүтээл юм. Өмнө нь “Монголын шилдэг нийтлэл” цувралын 99 дэх ботийг Сүхбаатар аймгийн сэтгүүлчид өөрсдийн  бүтээлээр гаргасан билээ.

“Талын түрлэг” I ботид орсон  108 баатраас өдгөө 28 эрхэм энх тунх аж төрж буй бөгөөд номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамдинсүрэнгийн Шараа, Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, Чүлтэмийн Батсайхан, АИХ-ын дарга асан, Сүхбаатарын одонт, Монгол Улсын гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав, “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Гомбожавын Мэнд-Ооёо, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, сэтгүүлч, тользүйч Цэрэндоржийн Дашдондов, Монгол Улсын гавьяат багш Сономын Дондог, Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга асан Гомбожавын Улаан нар мөн зарим баатрын гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ч хүрэлцэн ирж, дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, ЕТГ-ын хэвлэл, мэдээллийн ажилтан Л.Итгэлтөгс нар оролцож  баяр хүргэв.

 

Э.Ирэхбаяр: Зөвхөн сүхбаатарчуудын бус Монголын түүхийг баринтаглалаа

“Талын түрлэг” ТББ-ын тэргүүн, номын ерөнхий редактор Э.Ирэхбаяр шинэ бүтээлийн нээлтэд  хэлсэн үгэндээ “ХХ  зууны түүхэнд аймаг орон нутаг төдийгүй улс орон даяар хийсэн ажлаараа манлайлж, өөр өөрийн салбар чиглэлд өндөр амжилт үзүүлж, түүхэнд тод мөр үлдээсэн 108 эрхмийн цадиг түүхийг энэ бүтээлд баринтагласан. Тиймээс энэ бол зөвхөн сүхбаатарчуудын түүх биш, Монголын түүх юм. Тухайлбал, Ардын хувьсгалын удирдагч Дамдины Сүхбаатар, Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав, Цэргийн яамны анхны сайд Лувсанжамбын Гомбосүрэн, Монгол Улсын анхны эмэгтэй сайд буюу Эрүүлийг хамгаалахын  сайдаар ажиллаж байсан Долгорын Пунцаг, Холбооны сайд асан Ц.Готов гуай гэхчлэн Монгол Улсынхаа хувь заяаг шийдэж, авч явж байсан олон түүхэн хүмүүсийн амьдралын замнал энэ номд бий” хэмээн онцлов.

 

Ж.Цэсэн: Хөрөг нийтлэл нь сэтгүүлзүйн жанрын хувьд маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг төрөл

 “Талын түрлэг”  бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүн, номын редактор Ж.Цэсэн “Хөрөг нийтлэл нь сэтгүүлзүйн жанрын хувьд маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг, амаргүй бичлэгийн төрөл. 108 хүний, тэр дундаа олонх нь өнөөдөр бидний дунд байхгүй, уулзаж ярилцах боломжгүй байхад хөрөг нийтлэлийг нь бичиж энэ том хэмжээний  бүтээлийг  гаргахад амаргүй байлаа. Бидний сэтгэл, хичээл, зүтгэл шингэсэн бүтээл маань уншигчдын гар дээр очиж   байгаад баяртай байна. Ном бүтээлцсэн уран бүтээлчдэдээ, хөрөг нийтлэлээрээ энэ бүтээлд мөнхөрч, түүх бүтээлцсэн номын эрхэм баатрууддаа баярлалаа” гэв.

 

Н.Уламбаяр: Ийм л хүмүүсийн нуруун дээр эх орон минь өндийжээ хэмээн бахархаж байлаа

“Талын түрлэг” номыг эмхэтгэж, 30 гаруй эрхмийн хөрөг найрууллыг бичсэн, сэтгүүлч Н.Уламбаяр “Номыг бүтээх явцдаа нутаг уснаасаа төрсөн олон сайхан алдартнуудтай дахин танилцаж ийм л хүмүүсийн нуруун дээр эх орон минь өндийжээ хэмээн өөрийн эрхгүй бахдан байлаа. Өнгөрсөн үеэ бид сайнтай муутай нь мэдэж байж гэмээнэ өнөөдөр илүү тодорхой, ирээдүй маань гэрэлтэй байх болов уу. Бидний бүтээсэн номын үнэ цэн үүнд л оршино” хэмээн хэлсэн юм.

Тус номын 28 зохиогчийн нэг, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ж.Эрдэнэцогт “Номыг бүтээх явцад ийм сайхан хүмүүсийн түүхийг одоо л бичиж туурвихгүй бол хоцорч байгаа юм байна гэдэг нь анзаарагдсан. Олон жижиг горхи, голууд нийлээд их далайг үүсгэдэг шиг тал нутгийн жирийн малчин, ажилчны хүүхдүүд Монгол Улс гэж том нийгэмд ирж нийлсэн төдийгүй маш их үр бүтээлтэй ажиллаж, өндөр нэр төрийг олсон байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн түүх гол горхи мэт явсаар, Монгол Улс хэмээх том нуур, далайг үүсгэж байна хэмээн сэтгэж бичсэн. 108 хүний хөргийг уншихаар Монгол Улсын түүх, салбар салбарын хөгжил бүхэлдээ харагдах ач холбогдолтой” гэв.

 

Номын хоёр дахь ботийг Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулна

 

Монгол Улсын АИХ-ын дарга асан Ж.Гомбожав “Зөвхөн монголчууд ч биш, хүн ер нь дэргэдэхээ сайн мэддэггүй юм шиг санагддаг.  Нэлээн нас ахисан хойноо, өнгөрсөн хойно нь дэргэдэхээ мэддэг. “Талын түрлэг”-ийн залуучууд маань бид бүхнийг амьд сэрүүн байхад ийм бүтээл туурвисан нь маш сайхан үйлс юм. Энэ номыг бүтээлцсэн бүх хүнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тус номын зохиогчдын нэг, мөн нэг гол баатар нь болох “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо “Энэ номыг санаачилж, энэ олон хүмүүсийг эрэн сурвалжилж, бүрхэг байсныг тод болгож, хамгийн хэцүү төрөл зүйлээр туурвисан уран бүтээлчдэд болон хөрөг дүрээ мөнхөлсөн хүмүүст баяр хүргэе. Найруулал бол сэтгүүлзүй, уран зохиол хоёр руу хоёулан руу нь яваад орчихдог. Сэтгүүлчдийг роман бичиж амжаагүй яваа зохиолч ч гэдэг. Хоёрдугаарт, ийм сайхан хөрөг найруулал сүүлийн үед ховордсон. Сэтгүүлзүй гэхээр голдуу ярилцлага, эрэн сурвалжлах гэж ойлгодог болсон. Хөрөг найрууллаар ийм сайхан хүмүүсийг товчоолохын хамт утга зохиолын нэг төрөл зүйлийг өөрсдөө эзэмшиж, товойлгож гаргаж ирж байгаад баярлаж байна” хэмээн номын ач холбогдлыг үнэлэв.

Энэ мэтчилэн нэгэн зууны түүхийг бүтээлцсэн 108 эрхмийн талаар эгэл энгүүн хэрнээ сонирхолтой түүхийг хүүрнэсэн, ховор чухаг баримтуудыг олж дэлгэсэн “Талын түрлэг” бүтээлийн тэргүүн дэвтэр ийнхүү уншигчдын гарт хүрлээ. Уг цуврал бүтээлийн хоёр дахь дэвтрийг Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулан бүтээж буйгаа номын зохиогчид хэлж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

гэрэлчимэг
сайхан бүтээл туурвисан та бүхэндээ баяр хүргьe
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

3 цаг 9 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 30 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Өчигдөр 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Өчигдөр 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Өчигдөр 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Өчигдөр 06 цаг 00 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

Уржигдар 12 цаг 28 мин
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

Уржигдар 12 цаг 27 мин
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

Уржигдар 12 цаг 25 мин
Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхи

Уржигдар 10 цаг 45 мин