Жейсон Тэйтум: Том мөрөөд, боломжгүй зүйл гэж байхгүй

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Дэмбэрэлням

NBA- ийн 75 дахь улирлын “Бүх Оддын тоглолт” өнөөдөр өндөрлөлөө. Тоглолтын үеэр Бостон селтикс багийн лидер Жэйсон Тэйтумтай “SPS” телевизийн сэтгүүлч Б.Ялалтын хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-“Бүх оддын тоглолт”-ын долоо хоногийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу.  Хэр догдолж байв?

-Баяртай байна. Гурав дахь удаагаа оролцож байгаа ч анхных шигээ л догдолж байна. Үзэгч, дэмжигчиддээ зориулж гайхалтай шоу толилуулна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Танай баг сүүлийн 10  тоглолтдоо есөн удаа хожсон. Миний бодлоор танай хамгаалалт  сайжирсан санагдаж байна. Улирлын хоёрдугаар хагасыг юу гэж төсөөлж байна?

-“Бүх оддын тоглолт”-ын завсарлага бол плэйоффын төлөөх сүүлийн дайралтаа хийх боломж. Хасагдах шатанд шуугиан тарина гэж бодож байна.

-Жеймс Харден, Бен Симмонс нарын солилцооны талаар та юу бодож байна вэ?

-Дорнод бүсийн өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгох байх. Юу болохыг харцгаая.

-Хөгжилтэй асуулт. Та эзэнгүй арал дээр багийнхаа хамтрагчдаас нэгтэй нь сар бол гэвэл хэнийг сонгох вэ?

-Грант Виллиамс. Их зүйл хийх хэрэгтэй болно. Эвтэй байх нь чухал шүү дээ. Бидний үзэл бодол ойролцоо учир шийдлийг нь бид олж чадах байх.

-Тэгвэл хэнийг сонгохгүй вэ?

-Пэйтон Причард. Тэр жижигхэн. Хэтэрхий жижиг учраас түүнийг сонгохгүй.

-Та сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа Монголын өсвөр насны хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч?

-Том мөрөөд. Шаргуу хөдөлмөрлө. Тэгвэл боломжгүй зүйл гэж байхгүй.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин