Өвлийн олимпийн анхдугаар наадам буюу Францын Шамонигийн олимп 

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ш.ПҮРЭВСҮРЭН

1924 онд Альпын нурууны  Монблан оргилын бэлд зохион байгуулагдсанаас хойш 80 жилийн дараа Бээжин хотод амжилттай болж өнгөрлөө.

Анхны наадамд 16 орны 256 тамирчид оролцож байсан бол Бээжингийн энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 100 гаруй орны 3000 шахам  тамирчид уран гулгалт, биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей,  чарга, тэшүүр, цана гэсэн спортын  төрлүүдийн 100 гаруй тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тавхан сая хүнтэй Норвеги улс өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медальтай улс. Тус улс нийт 368 медальтайгаас 132 нь алтан медаль аж. Саяын наадмаар меалийнхаа тоог 37-гоор ахиулж 405 болголоо. Өвлийн олимпоос хүртсэн медалийнх нь тоо зуны олимпоос авсан медалиас нь илүү гардаг гуравхан улс байдаг нь Норвеги, Австри, Лихтенштейн юм. 

Бээжингийн наадмыг анхнаас нь улс төржүүлэхгүй байх,  өвлийн олимпын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийхээ болихыг наадмыг зохион байгуулагчид улаа лараа холбогдох улс орнуудад уриалж байсан боловч бас л зөндөө улс төр орлоо.  “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох” талаар ч АНУ тэргүүтнүүд уриаалаад авлаа. Гэвч болдог юм болдгоороо болж, ковидын энэ их халдварын үед наадам маш сайхан зохион байгуулагдлаа.

Өвлийн олимпын XXIV наадам  Бээжин, Яньцин болон Жанчхүү хотод болж, Бээжин хот олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж үлдлээ.

Олимпын тэмцээн уралдаанууд болсон бүх байгууламжуудад сэргээгдэх эрчим хүч ашигласан нь байгаль орчны талаасаа тэмдэглүүштэй үйл явдал болсон.

Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцсон тамирчдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд байсан нь  өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

 Бээжингийн олимпын үеэр баярлууштай бас гунигт үйл явдал болсон талаар өөрийн ажигласнаасаа хуваалцъя.

  • Финляндын хоккейн баг анх удаагаа олимпын алтан медаль хүртэж нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн бол үндэснийхээ спортыг хоккей хэмээн үздэг Словак улсын баг анх удаагаа олимпын медаль хүртэж, 5 сая хүнээ тэсэртлээ баярлууллаа.
  • Словакийн багийн 17 настай Юрай хүү 7 гоол өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулан олимпын шилдэг “мэргэн буучаар” тодорч, олимпын түүхэнд байгаагүй үйл явдал боллоо.
  • Олимпын үеэр олныг цочроосон нэгэн үйл явдал болсон нь   ОХУ-ын тамирчин 15 настай Валиевагийн асуудал байлаа. Түүний допингийн шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн зарлаж, түүнд нь цочирдсон Валиева чөлөөт үзүүлбэрийн үеэр гурван удаа унаж, ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн нь олны дургүйцлийг хүргэлээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн бага хурал дээр “ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг тойрсон сэргээшийн асуудал Бээжингийн өвлийн олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо” гэж мэдэгдсэн. Томас Бах хэлэхдээ “Камила Валиевагийн хувьд маш гунигтай түүх болж үлдлээ. Тэмцээнийг зурагтаар үзээд, сэтгэл маш их тавгүйтлээ. Түүний ярихыг харлаа. Ямар их дарамттай байсан бол. Би тамирчны карьерын дарамт шахалт гэдгийг мэднэ. Валиевагийнх бол миний төсөөлж ч чадахгүй дарамт байсан" гэж хэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үүнд нь маш их сэтгэл эмзэглэж, К.Валиевад “Олимпын аваргад олгодог шагналуудаа өгнө” хэмээн мэдэгдсэн. 

Эх сурвалж: www.polit.mn

Sonjigch
98 jiliin Dara bolj baigaa yum bish uu?
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин