"Эцэг эхчүүдийн дохионы хэлний чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай"

2022-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг баасан гарагт болсон. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Илтгэл хэлэлцүүлсэн судлаачид "Сонсголын бэрхшээлтэй хүн сонсох боломжгүй болохоос чадваргүй гэсэн үг биш . Тэдний эх хэл бол дохионы хэл. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг төрсөн цагаас эхлэн эрт оролцооны хөтөлбөрт хамруулах хэрэгтэй. 0-3 насанд дохионы хэлд эцэг, эхийн хамт сургах нь ач холбогдолтой” гэж дүгнэжээ.

 Мөн хэлэлцүүлгээр монгол дохионы хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээл оруулах, багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулж, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндөв. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хос хэл соёлын арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн багш нарыг сургаж, чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон.

Энэ хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бичгийн хэлний чадвар, боловсролын чанарыг сайжруулахад хичээл сургалтын үйл ажиллагааг дохионы хэл дээр хөтлөн явуулах, багш, эцэг эхчүүдийн дохионы хэлний чадварыг хөгжүүлэх, дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн орон тоо бий болгох, сонсголгүйн боловсролын талаар судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр, 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 644 хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээрээс 530 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 61 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурдаг юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин