О.Баасан: Иргэд гэртээ, оффис гээд дасгалаа хаана ч хийх боломжтой

2022-02-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Илүүдэл жингүй, эртэч монгол хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Энэ талаар БТСУХ-ны бодлого хэрэгжилтийн хэлтсийн ахлах О.Баасантай ярилцлаа.

-“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ- ЭРТЭЧ МОНГОЛ” хөдөлгөөний гол зорилго юунд оршиж байна вэ?

-Манай хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгосон. Одоогийн хэрэгжүүлж буй “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ- ЭРТЭЧ МОНГОЛ” арга хэмжээг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд анх удаагаа хэрэгжүүлэхээр зорьж байна. Арга хэмжээ маань өглөөний 06:30-07:30 хооронд үргэлжилж байгаа. Энэ арга хэмжээг Хөгжөөн дэмжигчдийн холбоо болон Үнэгүй фитнесийн хамт олон удирдаж явуулахаар болоод байна. Харин энэ хөдөлгөөний гол зорилго нь иргэдийг эрт босгож, эртэч нийгмийг бий болгох, коранавирустай холбогдуулан иргэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжгүй байсныг цахимаар иргэд рүүгээ чиглэсэн байдлаар шийдэх онцлогтой юм.

-Энэ арга хэмжээ зөвхөн зургаан сарын хугацаанд хэрэгжих үү, эсвэл үргэлжлэх үү?

Энэ удаагийнхыг энэ сарын 16-наас зургаан сарын 1-ний хооронд зохион байгуулна. Харин цаашлаад бүтэн жилийн хугацаанд үргэлжлүүлэх эсэхийг ярьж байна.

-Хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарах бол. Үр дүнг нь тооцоолсон уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын хүн амын хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчлөлөөр өвчлөх эрсдэл өндөр байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүний нэг шалтгаан нь хөдөлгөөний дутагдал юм. Хөдөлгөөний дутагдлаас болоод халдварт бус өвчлөлөөр өвдөх хүний тоо нэмэгддэг тул үүнээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэж харж байна. Түүнчлэн 2019 оноос хойш COVID-19-ийн нөхцөл байдал дор байсан тул хүссэн хөдөлгөөнөө тогтсон орчиндоо хийх боломж хязгаарлагдмал байлаа. Энэ нөхцөл боломжийг цахимаар олгоё гэсэн зорилго тавьсан. Учир нь 21 аймаг есөн дүүрэгт байгаа спорт зааланд хүн бүр очиж болно. Зааланд очсоноор хүн бүр дасгал хөдөлгөөн хийж, түүн дээр LIVE байдлаар зөвлөгөө зөвлөмж өгч ажиллая гэсэн зорилго тавьсан. Харин энэ хөдөлгөөнд заал танхимыг нь чөлөөлж өгвөл 100 гаруй мянган хүн хамрагдах боломжтой гэсэн тооцоо судалгаа бий. Түүнчлэн цахимаар хийж буй болохоор иргэд маань гэртээ, оффис, заал зэрэг дасгалаа хаана ч хийх боломжтой болж байна гэсэн үг.

-Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулсан нь танайхаас хэрэгжүүлж буй энэ хөдөлгөөнд давуу тал болох байх. Эсвэл зөвхөн цахим байдлаар хөдөлгөөнийг дэмжих үү?

-Иргэд өглөө эрт босоод спорт зааланд дасгал хөдөлгөөн хийе гэвэл заалыг үнэгүй болгож өгч байгаа юм. Мөн спорт зааланд очиж амжихгүй хүмүүс гэрээсээ шууд дамжуулалтаа үзээд дагаж хийх боломж бүрдэж байна гэсэн үг.

-Шууд дамжуулалт үзээд хийх иргэдийн хувьд насны зөрүү өөр өөр байх. Тиймээс дасгалуудаа ямар байдлаар боловсруулсан бэ?

-Дасгалуудын хувьд бүх насны иргэд хийх боломжтой энгийн. Мөн спорт зааланд очсон иргэд маань өөрсдийн сонирхсон спортоороо давхар хичээллэх боломжтой тул насны хувьд ямар нэгэн байдал харгалзахгүй. Мөн зургадугаар сарын 1-нээс гадаа талбайд хийх боломжтой дасгалуудыг хөдөлгөөндөө нэмэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

mash zuv sanaachlaga. tugjrel dund buhimdan zogsojbaihaar alhah ni eruul mended tustai.
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин