ТЦА:Орон нутгийн замын эрсдэлийг жолооч нартай хамтран судална

2022-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, жолооч нарын дунд "Орон нутгийн замын нөхцөл байдал" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 64 ААН-ийн 1600 жолооч 770 автобусаар хот хооронд явж байна.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал юм. Орон нутгийн замд бүртгэгдсэн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон байдаг. Уг нь орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах ёстой ч жолооч нар 100-120 км цагийн хурдтай явж зөрчил гаргаж байна. Ийм хурдтай явж байхад тухайн замд эвдрэл байвал жолооч шууд хурдаа сааруулж, саадыг тойрч гарах гэж оролдож, улмаар жолоодлого алдагдаж онхолдох ослын дуудлага их бүртгэгддэг. Иймд бид орон нутгийн замын нөхцөл байдалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийх шаардлагатай. Энэ сургалтад оролцож буй жолооч нар хамгийн холдоо Увс, Баян-Өлгий аймаг руу сард багадаа хоёр удаа явдаг. Тиймээс орон нутгийн замын огцом эргэлт, замын тэмдэг байгаа эсэхийг жолооч нартай хамтран орон нутгийн замын нөхцөл байдлын дүн шинжилгээг шинэлэг байдлаар биечлэн хийхээр боллоо” гэв.

2021 онд ТЦА-нд 79,00 орчим зам тээврийн осолтой холбоотой дуудлага мэдээлэл ирснээс 22925 зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 7 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин