Улсын аварга малчдад хүндэтгэл үзүүллээ

2022-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийнхан  усан бар жилийг  Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин  дөрөв тодорсон бахдам үйл явдлаар эхлүүлэв. Эртний түүхэнд Дарьгангын Сүрэгчин хошуу хэмээн нэрлэгдэж ирсэн энэ нутаг Монгол Улсын хэмжээнд  таван хошуу мал өсч үржих хамгийн тохиромжтой бүсэд тооцогддог. Хэдэн үеэрээ мал маллаж ирсэн  малч удмын үргэлжлэл улсын аварга малчин, саальчин, Хөдөлмөрийн баатрууд ч олонтой. Энэ буухиаг   Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчин Ж.Хундаваа, гэргий н.Чулууны хамт үргэлжүүлж Монгол Улсын "Хошой аварга малчин өрх" болсон байна.  Тэд мал аж ахуйн салбарт 1960 оноос өнөө хүртэл  хагас зуун  жил тасралтгүй ажиллажээ. Малаа таван төрөл дээр нь өсгөж, удам дамжсан залуу малчдыг бэлтгэж, зургаан хүүхдээ малчин болгосон.  Ховордож буй тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч, 2021 онд 100 гаруй толгой тэмээ тоолуулсан малчин хос  “Малчин хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдог” хэмээн ярьж байна. Тэд сумаасаа  тодорч буй хоёр дахь Улсын хошой аварга малчин өрх бол “Өгөөмөр баг”-аас тодорч буй анхны аварга юм.

“Монгол Улсын аварга малчин өрх”-өөр тодорсон Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Хүйтэн хашаат,Хиаз” хэмээх газар  өвөлжиж буй тус сумын Их-Уул багийн малчин Д.Буджав, түүний  гэргий Х.Цэцэгээ нарын хувьд 16  настайгаасаа   мал маллаж эхэлсэн бөгөөд  44 жилийн хөдөлмөрөө төр,  засагтаа ийнхүү үнэлүүлжээ.  Зургаан хүүхэд төрүүлж  өсгөсөн тэд дөрвөн  хүүхдээ  удам дамжсан малчин болгожээ. “Дайрийн  зээрд”  хэмээх адууны өв соёлыг  залгамжлан авч яваа тэрээр адууны тоо толгойгоор сумандаа тэргүүлдэг, багаасаа  тодрон гарсан гурав дахь Улсын аварга малчин юм байна.
 Баатруудын өлгий нутаг гэгддэг тус  аймгийн Баяндэлгэр сумаас малчин М.Чулуунбатынх 2018 онд “Алтан төл”-ийн эзэн болж байсан бол энэ жил “Улсын аварга малчин” болжээ. Тэрбээр малаа таван төрөлд нь  өсгөж мал сүргийн  тоо толгой 3000 гаруй болсон амжилтаар бар жилийг угтсан байна. Сүргийн ихэнхийг хонь, ямаа, үхэр эзэлдэг. Улаан ямаанаас ноолуур гарган авч зах зээлд борлуулан, 50-60 сая төгрөгийн орлого олдог. Мөн ашиг шим сайтай Сэлэнгэ үүлдрийн бух тавьж, үхэр сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ махны чиглэлээр 5-10 тонн мах бэлтгэн зах зээлд нийлүүлж ирсэн ажилсаг гэр бүл мал маллах арга ухаанаа залууст зааж сурган найман туслах малчныг малжуулжээ. Өрхийн тэргүүн  удам дамжсан малчин бөгөөд аав н.Мягмар нь аймгийн аварга малчнаар шалгарч байсан аж.

Дарьганга сумын I багаас  "Өрнө дэрс" багийн   малчин Х.Сүхбаатар, гэргий М.Улаанхүүхэний хамт  Монгол Улсын аварга малчин өрх” болжээ. Тэд 1992 оноос  мал маллаж, 2021 оны эцсээр 1700 гаруй толгой мал тоолуулж, малаа таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ мал маллах залуу үеэ бэлтгэж, найман өрхийг  малжуулжээ.

Харин Сүхбаатар сумаас аваргуудын удмыг залгаж  Улсын аварга малчин  төрсөн нь  Б.Хатанбаатар юм. Түүний  аав Б.Балжинням  2010 онд Монгол Улсын аварга малчин,  ээж Г.Сумьяа нь  1989 онд БНМАУ-ын аварга саальчин болж байжээ. 

 

Э хсурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 40 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 40 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 10 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин