Даруухан боловч тохь тухтай: Ангела Меркелийн гэр ямар харагддаг вэ?

2022-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Германы канцлер асан тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг эрмэлздэггүй байна-

67 настай Ангела Меркель Берлин хотын хойд хэсэгт том байртай. Хэдийгээр тэрээр их орлоготой ч, түүний өмчийг тансаг гэж нэрлэх аргагүй юм. Ангелагийн олон жил амьдарсан уг орон сууцны барилга Шпрее голын эрэг дээр байрладаг. Уг байшин хашаа, өргөст тороор хүрээлэгдээгүй. Улстөрчийн хөршүүд нь жирийн иргэд бөгөөд эргэн тойронд ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, супермаркетууд байдаг. Аюулгүй байдлын үүднээс байрны үүдэнд цөөхөн хэдэн цагдаа л жижүүрлэдэг. Гаднах төрхөөрөө энэ барилга нь 1940-өөд оны Сталины үеийн барилгуудыг санагдуулдаг. Ангела дөрөвдүгээр давхарт амьдардаг байна. Тэрбээр нөхөртэйгөө энэ байранд канцлер болохоосоо өмнө нүүж ирсэн. Канцлер болоод улсын хангамжийн байранд нүүж орохоосоо татгалзан гэртээ үлдсэн нь олон хүний хүндэтгэлийг хүлээсэн.

 

Гүүгл карт дээр байшинг олоход их амархан. Аюулгүй байдлын алба канцлерт тэмдгийг арилгахыг санал болгосон боловч тэр татгалзсан, учир нь олон хүн түүний хаана амьдардагийг угаасаа мэддэг. Тэр мөн хотын захад том байшинтай. Гэхдээ тэр нь зарим улстөрчийн гэр шиг тийм тансаг орд харш биш. Тансаг орчин үеийн хотхонд биш, Берлинээс хэдхэн цаг яваад хүрчихдэг энгийн Хоэнвальд тосгонд байдаг. Энэ газар А.Меркелийн хүүхэд нас өнгөрсөн. Одоог хүртэл зав гарвал тосгон дахь байшиндаа очиж, хотын дуу чимээнээс хол амардаг. Тэрбээр хашаандаа мод цэцэг тарих дуртай.

 

Oldenburg YouTube шоуны зургаас

Дунджаар 300 мянган еврогийн  орлоготой хатагтай яагаад үнэтэй байшин, усан онгоц авдаггүй юм бол гэж олон хүн гайхдаг. Германчууд түүнийг хувцаснаас эхлээд амьдрах байраа сонгох  хүртлээ даруухан байдагт нь их бахархдаг.

Эх сурвалж: www.wday.ru

иргэн
монгол дарга нар шал өөр, аймаар шуналтай, авилгач, газар шороогоо эх орноо худалддаг, 60 тэрбумын сандуй олимпийн арга хэмжээнд оролцож улс орноо төлөөлөөд маадгар явж байдаг, Гаалийн баатар өөр нэг газрын дарга болчихсон малийгаад сууж байдаг, танк гэж айлгаж байгаад төмөр замыг 14 жил гацаасан хүн ерөнхийлөгч болоод явж л байдаг, ждү, хөгжлийн банкийг хар л даа, дандаа дарга нар тоночихсон, арга хэмжээ авна гээд л байдаг, тэгсэн чинь МАН-ы гишүүнээс хассан гэнэ, энэ шийтгэл юм уу, шагнал юм уу???? Жирийн ард мань мэт нь 1000 төг банкнаас аваад өгөөгүй бол шүүхээс ирж баривчлаад миний гэх хөрөнгийг хуу хураагаад явдаг биз дээ???
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 6 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин