Бээжин өвөл, зуны олимпийг зохион байгуулсан дэлхийн анхны хот боллоо

2022-02-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн ганцхан улсаас тархсан вирус өнөөдрийн байдлаар 225 улсын 403 сая гаруй иргэнийг халдварлуулж, 5.7 сая гаруй хүний амийг авч оджээ. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэ цар тахлын улмаас ядуурал, ажилгүйдлийн тоо өсөн нэмэгдэж, эдийн засгийн уналт бүх орныг хамарлаа.

Халдвар анх Хятадаас тархсанаас үүдэн барууны орнуудад давамгайлсан Азиудыг үзэн ядах үзлийг нэг жилээр хойшилсон Токиогийн олимп багасгаж, уур амьсгалыг эерэгээр өөрчилсөн билээ. Ийн үүний дараа болж буй Бээжингийн  XXIV “Өвлийн олимп-2022” дэлхийг дахин нэгтгэлээ. Гэхдээ цар тахлын тархалттай холбоотой хязгаарлалт зарим орны тамирчдын сэтгэлийг гонсойлгожээ. Үүнтэй холбогдуулан Бээжингийн олимпийн эргэн тойронд болж буй онцлох үйл явдлын талаар “BBC”, “CNN” цахим болон “New York Times” сониноос тоймлон хүргэж байна.

 

В.ПУТИН ЦАР ТАХЛААС ХОЙШ АНХ УДАА ХЯТАДАД АЙЛЧИЛЛАА

 

Хятадын нийслэл Бээжин нь өвөл болон зуны олимпийг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болж байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна хоёр жилийн хугацаанд анх удаа хилийн хоригоо сулруулж, гадаадын жуулчдыг хүлээн авч байгаа юм. Олимпийн нээлт гал, болон гэрлийн шоугаар cүр жавхлантай эхлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн буруутгаж, барууны орны удирдагчдыг мөн “бойкот” зарлаж, Бээжингийн олимпийн нээлтэд оролцохоос татгалзахыг уриалсан юм. Гэвч түүний энэ мэдэгдлийг үл тоон олимпийн нээлтэд оролцохоор  олон орны удирдагч, НҮБ, ДЭМБ гэсэн олон улсын хэд хэдэн байгууллагын тэргүүн очсоны дотор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин багтсан юм. Тэрбээр цар тахал гарснаас хойш анх удаа Хятадад айлчилж байгаагаараа онцлогтой. Мөн өвлийн олимпод төдийлөн оролцдоггүй Египт, Саудын Араб, Катар, Пакистан, АНЭУ-ын төрийн тэргүүнүүд очсон юм. Үүний дараахан Хятад АНУ-ын дипломат “бойкот” амжилтгүй болсныг зарласан билээ. Тухайлбал, Хятадын төрийн мэдлийн CCTV телевизээр “Америкийн нэгдсэн улс Өвлийн олимпийг хийлгэхгүй байхын төлөө бүхнээ хийсэн. Эцэст нь тэд Бээжинд ирж тамирчдаа дэмжихийг хүсчээ” хэмээн мэдээлсэн юм.

Америкаас гадна Их Британи, Канад, Австрали болон Япон гэсэн ардчилсан улсууд  албан ёсны төлөөлөгчдөө олимпод оролцуулаагүйг Олон улсын судалгааны төвийн шинжээч Скотт Кеннеди онцолжээ.

 

ТАМИРЧИД: ТУСГААРЛАГДСАНЫ УЛМААС ТЭМЦЭЭНДЭЭ ОРЖ ЧАДААГҮЙ

 

Хятад улс халдварын тархалтыг бууруулж тэглэх “zero-Covid” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа цөөн орны нэг. Тиймээс халдвар илэрсэн хот, мужуудад хатуу хөл хорио тогтоож,  бүх нийтийг шинжилгээнд хамруулж, хилийн хатуу хориг тогтоосон. Энэ хүрээнд  өвлийн олимпод оролцохоор Бээжинд ирсэн тамирчдаас  COVID-19 халдвар илэрсний дараа долоо хоногийн турш тусгаарлаж, бүх тамирчнаас өдөр бүр шинжилгээ авч байгаа юм. Үүнийг барууны орны тамирчид хатуу хязгаарлалт угтсан хэмээн зохион байгуулагчдад гомдол гаргажээ. Тухайлбал, Финляндын нэг шүүгч дээрх арга хэмжээг хүний эрхийн зөрчил хэмээн үзэв. Учир нь 160 гаруй тамирчин болон багийн гишүүдээс халдвар илэрч, тэднийг тусгаарласны улмаас зарим нь тэмцээндээ орж чадахгүйд хүрчээ. Энэ нь олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг хормын төдийд үгүй хийж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа юм.

Энэ тухай тусгаарлалтын улмаас тэмцээндээ орж чадаагүй Польшийн тамирчин Наталиа Малишевска “Ийм зүйл болсонд итгэж чадахгүй нь. Ямар ч  сорил,тэмцээнд минь оролцуулсангүй. Надаар тоглож байгаа мэт санагдлаа. Энэ бүхнийг миний зүрх болоод оюун санаа тэвчиж чадахгүй” хэмээн ярьжээ.

Учир нь ихэнх орон COVID-19-тэй цуг дасан зохицож амьдрах арга замыг сонгон тамирчид болоод төрийн удирдлагууд нь халдварын тархалтыг үл тоон Бээжинг зорьсон юм. Тухайлбал, маск зүүх нь халдвараас сэргийлж чадах эсэхэд маргалдсаар байгаа Америкаас ирсэн тамирчдын тухайд өдөр бүр шинжилгээ өгөх нь тийм ч таатай санагдахгүй байгаа аж. Мөн тамирчид цайны газар орохдоо нэг удаагийн бээлий өмсөх ёстой нь зарим орны тамирчдын дургүйг хүргэжээ.

 

GLOBAL TIMES:ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭГ ТАМИРЧИД САЙШААСАН

 

Гэвч Хятадын эрх баригчдын зүгээс эдгээр арга хэмжээ нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй байх ёстой зүйл хэмээн төрийн хэвлэлүүдээрээ мэдээлсэн юм.  Тухайлбал, “Global Times” сонины мягмар гарагийн дугаарт “Тамирчид Бээжингийн олимпийн кампусын амтат хоол, сайхан сэтгэлтэй сайн дурынхан, халдвараас сэргийлэх хатуу арга хэмжээ, маш сайхан цасан ордон, халуун дулаан хүлээн авалтад сэтгэл хангалуулан байгаагаа илэрхийллээ” хэмээн хэд хэдэн нийтлэлдээ бичжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Хятадад 100 гаруй мянган хүн COVID-19-өөр халдварлаж, 4600 гаруй хүн нас барсан нь тэдний хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг харуулж байгаа юм. Харин АНУ-ын 78 сая гаруй иргэн халдвар авч, 930 гаруй мянган хүн амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.  Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зон Ю “Бид цар тахлыг вакцинаар дарж чадна хэмээн бодож байсан. Гэвч цогц арга хэмжээ авахаас өөр тархалтыг хумих арга байхгүй бололтой” гэж “Global Times” сонинд ярьжээ.

Харин Олон улсын олимпийн хорооны спортын захирал Кит МакКоннель “Халдвараас сэргийлэхийн тулд тамирчдыг тусгаарлах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн. Ингэхдээ хувь хүн тус бүрт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө үе шаттай арга хэмжээ авч байна” гэж сэтгүүлчдэд даваа гарагт мэдээлсэн юм.

 

15 НАСТАЙ ТАМИРЧИН ОЛИМПИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

 

Чехийн чанын харайлтын тамирчин 15 настай Анезка Индраковаг Бээжингийн олимпийн хамгийн залуу тамирчнаар Олон улсын олимпийн хороо тодруулжээ. Анезкагийн хувьд энэ удаагийн олимп олон улсын хэмжээний насанд хүрэгчдийн төрлийн анхных гэдгээрээ онцлогтой. Тэрбээр “Тун удахгүй мөрөөдөл минь биелэх мэт санагдаж байна. Би хэзээ ч 15 настайдаа олимпод оролцоно гэж бодож байсангүй. Ийм том боломж олдсонд үнэхээр их талархаж байна” гэж ярьжээ.

Үүнээс гадна шуугиан тариад буй ОХУ-ын уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиева Анезкагаас хоёр сараар эгч юм. Тэрбээр даваа гарагт болсон уран гулгалтын тэмцээнд түүхэн дээд амжилт үзүүллээ. Чөлөөт гулгалтын тэмцээнд оролцохдоо Камила агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Энэ хүнд үзүүлбэрийг өвлийн олимпын наадамд амжилттай үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрбээр  “Дөрвөн эргэлттэй үсрэлтийг хоёр удаа, гуравласан аксел үсрэлтийг нэг удаа амжилттай гүйцэтгэж чадсандаа маш их баяртай байна. Гурван настайдаа ээждээ олимпын аварга болох хүсэлтэйгээ ярьж эхэлсэн. Мөрөөдөл биеллээ” гэж ярьжээ.Түүний  түүхэн амжилтын үр дүнд ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг олимийн алтан медаль хүртлээ.

Харин Германы хурдны тэшүүрчин 49 настай Клаудиа Печштейн энэ удаагийн өвлийн олимпийн хамгийн ахмад тамирчин болжээ. Тэрбээр 1992 онд өвлийн олимпод анх удаа оролцсон. Үүнээс хойш олимпоос есөн медаль хүртсэний тав нь алтан медаль юм. Сүүлчийн олимпдоо оролцсон тэрбээр “Би тийм ч хурдан уралдсангүй. Гэхдээ найм дахь удаагийн олимпод оролцох хүслээ биелүүлсэндээ учир баяртай байна. Мөн улсынхаа тугийг барьж алхсан нь миний амьдралын хамгийн гайхалтай, тод дурсамж байлаа. Үр дүн бус энд уралдахаар ирсэн өөрөөрөө бахархаж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 30 (6762)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цаг 7 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

5 цаг 50 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

8 цаг 6 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

8 цаг 14 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

12 цаг 0 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

12 цаг 6 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

12 цаг 54 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

14 цаг 39 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

18 цаг 22 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

18 цаг 22 мин