Хөгжлийн банкны зээлийг "ЖДҮ" шиг сүртэй шалгаж эхэллээ

2022-02-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Хөгжлийн банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дэмжих зорилгоор 2011 онд байгуулсан. Гэвч Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсноор өнгөрсөн сараас чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд ил зарласан. Ингэснээр анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс Хөгжлийн банкнаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банканд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийлээ.

АТГ-т Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-нд ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн 220200075 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамааруулсан 52 зээлийн журам, баримт бичиг, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчдэд давуу эрх олгосон, хахууль авсан эсэх зэргийг ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн байна. Түүний хэлснээр мөрдөгчдийн ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банкны асуудлыг ЖДҮ-ийн хэрэг шиг сүржин шалгаж эхэлжээ. Гурван жилийн өмнө ЖДҮ-ийн хэргийг мөрдөгчдийн баг шалгаж УИХ-ийн олон гишүүн нэр холбогдсон ч цөөн хэд нь хариуцлага хүлээгээд өнгөрч байв.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг өнгөрсөн сараас гарч ирсэн асуудал биш. Аль 2016 оноос яригдаж 2019 онд ЗГХЭГ-аас чанаргүй зээлийн асуудлыг хөндөж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хоёр жилийн хугацаанд нам жим явсаар саяхнаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллийг ил тод зарлаж нөгөө талд Засгийн газар дэмжсэнээр анхаарлын төвд орж шалгаж эхэллээ.

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан Н.Тэмүүлэн “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илэрсэн Монгол Улсын хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар хэд хэдэн төрлийн арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, зээлийн гэрээг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлж гэрээг цуцлуулах, зээлдэгч компанийн болон хувийн хөрөнгө, дансанд хязгаарлалт тогтоож, ААН болон эздийн нууцлагдмал хөрөнгийг ил болгож төрийн  хохирлыг барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд эргэн төлсөн. Тэгэхээр зөвхөн зээл авсан ААН биш зээл гаргахад оролцсон албан тушаалтны хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна” гэв.

Түүнчлэн АТГ-аас иргэдийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэл, банкны барьцаанд байгаа эсэхийг нарийвчлан нягтлах шаардлагатайг онцлон анхаарууллаа. Учир нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зээлдэгчийн хөрөнгийг битүүмжилж байгаа аж. Тухайлбал, “Гантиг вилла” хотхоны есөн блок нь Монгол Улсын хөгжлийн банкны барьцаанд байгаа, хуулийн байгууллагын хязгаарлалттай хөрөнгө юм байна. Ер нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар гэлтгүй энэ төрлийн асуудал их байдаг учраас холбогдох газраас сэрэмжлүүллээ. Ямартай ч АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас зээлдэгчдийн хөрөнгөд хязгаарлалт тогтоож одоогийн байдлаар 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг лиценз, 13 дансны захиран зарцуулах эрхийг хязгаарлаад байгаа юм байна.

Хөгжлийн банктай холбогдох асуудал тасардаггүй. Анхны захирал асан Н.Мөнхбат хэрэгт холбогдож түүний хэргийг шүүхээр шийдсэн. Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа нэр бүхий компанид давуу байдал олгосон тул Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэн, найман тэрбум төгрөгийг давуу байдал олж авсан компаниар эргүүлэн төлүүлэх шийдвэр гарсан байгааг АТГ-аас мэдээлсэн. Хөгжлийн банктай холбогдох хэргүүд ЖДҮ шиг сүржин эхэлж хэдхэн нь хариуцлага хүлээсэн болоод дарагдах вий гэсэн болгоомжлол ч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 30 (6762)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

5 цаг 22 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

5 цаг 46 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

13 цаг 5 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

13 цаг 5 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

13 цаг 5 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин