С.Хүрэлбаатар: Вакцинаас илүү дархлаа суулгах эмчилгээг бид хийж чадна

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор С.Хүрэлбаатар  “Монголын төр ба Covid-ийн эмчилгээ, хүндрэлийн шалтгаан”  сэдвээр өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Монголчууд цар тахалтай нүүр тулж гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энд эмчилгээний асуудал хурцаар тавигдсан. Харин шийдлийг нь дэлхийн эмч нар  олж чадаагүй. Урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүнэ, вакцин хийнэ гэдэг асуудал л тавьсан. Өнөөдөр вакцин хүнд хэрэгцээтэй юу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Коронавирусыг эмчлэх асуудлыг би цар тахлын ид үед урд хөршийн Засгийн газарт гурван удаа, Монголын Засгийн газарт дөрвөн удаа тавьсан. Огт хүлээж аваагүй. Хувийн эмнэлгүүд хувиараа л шийд гээд хаячихсан.  Бид гаднаас орж ирж буй  covid-ийн хандив, тусламжаас эмнэлгээ бага ч гэсэн өргөжүүлье, эргээд иргэддээ коронавирусын эмчилгээ хийж тус дэм болцгооё гэж бодсон. Энэ эмчилгээ уг нь маш амархан. Дотроо хоёр заагтай эмчилгээ явна, нэг нь хамрын нусгай хүрээд эдгэчихэж байна. Нөгөө нь бичил эргэлтийн системийн алдагдал буюу архаг өвчинтэй хүмүүс  хүндэрч байна. Анагах ухаан өнөөдөр бичил эргэлтийн системийг ярихаас өөр замгүй. Эд эс дээр уулзаж буй цусны эргэлтийн  системийг бид бичил систем гэдэг. Энэ систем эрүүл байгаа хүн ямар ч өвчин үүсэхгүй. Хавдраар өвчлөхгүй, ДОХ тусахгүй. Гэтэл энэ систем алдагдахаар  дархлааны эс сулардаг. Дархлааны эс сударчихаар вирус эсэргүүцэх /вирус идэх/ чадваргүй болно. Бичил эргэлтийн систем муудахаар элэгний үрэвсэл үүснэ, зүрхний дутагдалд орно. Коронавирус гэлтгүй элгэнд байгаа В, С вирус цааш өссөөр элэгний  цирроз,  хавдар үүсгэдэг. Энэ өвчин ийм замаар дотроос үүсдэг. Ийм байхад номыг нь үзээд байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар ярьж чадахгүй байна” гэлээ. Коронавирусыг эмчлэх боломжийн тухайд  биеийн эсэргүүцлийг  дэмжих,  далд ухамсарт нь суулгах эмчилгээ буюу био энерги, мэдрэлийн эсийн энергиэр удирдах эмчилгээ хэрэгтэй. Энергийн тэнцлийг бий болгох эмчилгээний  гол арга нь  бариа засал байдаг, дараа нь ховс орно. Өнөөдөр улс орнуудад пандемик стресс буюу стрессээ тайлж чадаагүйгээс сэтгэл гутралд орох, амиа хорлох,  погибический синдром- айдсын синдром ба  айдас гэх шинэ нэршил  гарч байна. Айдсын синдромыг давж гарах эмчилгээ нь ховс. Манай эмнэлэг үүнийг хийж чадна. Био энергийн эмчилгээ харахад энгийн ч  дэлхийн хаана ч хийж чадахгүй. Гэтэл ямар ч вакцинаас илүү дархлааг суулгаж чадах эмчилгээ нь  энэ. Иймд Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын ХЭГ, Ерөнхий сайд болон холбогдох газруудад уулзах хүсэлт тавьсан. Харамсалтай нь хүлээж авахгүй, ковидоос айж  байна гэцгээсэн” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 47 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 47 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 17 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин