Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 17-наас эхэлнэ

2022-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Шалгалтын бүртгэл  2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана. Иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албаны зарчмыг хэрэгжүүлэх бололцоог илүү бүрдүүлэх, олон нийтийн оролцоог шалгалтын үйл явцад идэвхжүүлэх зэрэг багц асуудлыг судлан хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албаны шалгалтын шинэтгэлийг цаашид улам эрчимжүүлэхээр боллоо.

Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэх, нөөцөд орсон иргэдийн ажил эрхлэх боломжийг өргөтгөж төрийн жинхэнэ албаны нөөц ашиглалтыг сайжруулах, аймаг, нийслэл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлж төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаа, байршлыг уян хатан тогтоох чиглэлээр оны эхний хагаст багтаан тодорхой шийдвэр гаргана.

Шалгалтын босго оноо авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл ханган амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг ч бас авч үзжээ.Мөн төрийн албаны ерөнхий шалгалтын комиссыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн албаны ерөнхий шалгалтад өндөр оноо авсан иргэд, төрийн албаны ахмад зүтгэлтнүүдийг оролцуулан өргөтгөх асуудлыг судлан шийдвэрлэх юм.

Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс сорилын материалыг цахимаар болон хэвлэмэл хувилбараар санал болгож, e-taz гар утасны аппликэйшн болон цахим хуудсан дахь “Хамтдаа бэлтгэе” цэсээр дамжуулан иргэд шалгалтдаа амжилттай бэлтгэх бүх талын боломжийг олгосон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 47 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 47 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 17 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин