Монголоос Германд очих иргэд урьдчилан бүртгүүлж, 10 хоног тусгаарлагдана

2022-02-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна. Монголоос Германд очих иргэд урьдчилан www.einreiseanmeldung.de. цахим хуудсаар орж заавал бүртгүүлнэ.

Европын эм бэлдмэлийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хүчинтэй визтэй бол 2021.06.25-ны өдрөөс хойш Монголоос Герман руу аялах боломжтой болсныг ХБНГУ-ын ЭСЯ мэдээллээ.

Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Визний хэлтэс одоогийн байдлаар шинээр "C" ангиллын (айлчлал, бизнес, аялал жуулчлалын виз, хойшлуулж болох эмчилгээ) визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй хэвээр байгаагаа мэдэгджээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар болон өөр онцгой үндэслэл бүхий тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авч болох бөгөөд энэхүү журамд өөрчлөлт гарсан даруйд ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээлэх юм байна.

Мөн 90-ээс дээш хоногийн "D" ангиллын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан бол 2021.06.25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар цаг тохирч байгаа. Үүнд өмнө үйлчилж байсан зарим нэг "D" ангиллын визний мэдүүлэг өгөх хязгаарлалт хамаарахгүй болохыг ЭСЯ-наас мэдээллээ.

Вакцинтай холбоотой тавигдаж буй шаардлагууд:

Вирусийн өөрчлөгдсөн хэлбэр бүртгэгдсэн газруудаас тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй хэвээр байна.

Зорчигчид герман, англи, франц, итали болон испани хэл дээр үйлдсэн Европын Холбооны дижитал COVID- гэрчилгээ эсхүл адилтгаж болохуйц вакцины баримтыг дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлэх шаардлагатай.

Өвдөөд эдгэрсэн хүний хувьд вакцины нэг тунд хамрагдсан байж болно. Хилээр нэвтрэхийн тулд нэг тун вакцин хийлгэхээс өмнө КОВИД-19 вирусээр өвчилж байсан гэдгээ нотлох шаардлагатай. Үүний тулд багадаа 28 хоног, хамгийн ихдээ 6 сарын дотор өгсөн PCR- шинжилгээний эерэг хариуг баримт болгож үзүүлэх шаардлагатай. Өвдөөд эдгэрсэн тухай нотолгоог герман, англи, франц, итали, эсхүл испани хэлээр, дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлнэ.

12 нас хүрээгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл эсрэг биет (PCR-Test oder Antigentest) тогтсон шинжилгээний баримттай бол ХБНГУ руу нэвтэрч болно. Хилээр нэвтрэхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг, эхийн аль нэг нь заавал дагалдаж явна.

Зургаан нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт зорчих бол ямар нэгэн шинжилгээний баримт үзүүлэх шаардлагагүй.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 47 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 47 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 17 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин