Цаана чинь юу болоод өнгөрчихөв өө?

2022-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

-Монгол Улсыг Хятадад эвийн аргаар нэгтгэхэд туслах нийгэмлэг Монголд ил тод ажиллаж байна гэвэл итгэх үү-

 

M.СУГАР

“Монгол Улс, Хятад улс энх тайвнаар нэгдэхэд  дөхөм үзүүлэх нийгэмлэгээс Бээжингийн өвлийн олимпыг амжилттай өндөрлөхийг ерөөе” гэсэн лоозун барьсан хэсэг нөхөд хятадаар Сүхбаатарын талбай дээр цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж  буй бичлэг сошиалаар хүчтэй явж бна. Энэ бол  эвлүүлэг гэх хүн байгаа ч  дөрвөн өдрийн өмнө бодиттой болсон бололтой.

Монгол Улсын жагсаж цугларах тухай  хуулийг бүр мартая. Тусгаар улсын төрийн ордны өмнө ийм ноцтой үйлдэл хийсэн хятадууд Монгол Улс дахь Хятад-Тайванийн энхийн замаар нэгдэхийг дэмжих нийгэмлэгийнхэн бар жилийн мэнд дэвшүүлcэн мэт ариун цагаан тайлбар хийж амиа хоохойлж буй бололтой.  Гэтэл барьсан бичгийг нь үгчилэн харваас “Монгол Улс, Хятад улсын энх тайвнаар нэгдэх үйлст түлхэц өгөх нийгэмлэг”… гэж ханз гадарладаг  хэнбугайд  тодорхой, цагаан дээр улаанаар бичсэн байгаа нь хаашаа ч бултах аргагүй.

Монгол Улсын Ерөнхий сайд  хөршдөө дээд хэмжээнд айлчлал хийж, найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа харуулж байхад нь өөдөөс нь ус цацаж, ийнхүү өдөөн хатгаж даапаалмааргүй юм.

Иргэдээ дотоод гадаадад хаа ч байсан  хатуу хянадаг БНХАУ-ын иргэд мөн агаад  найрсаг  харилцаат Монгол Улсын Төрийн ордны өмнө  ийм үйлдэл хийж байгаа нь лавтай бол үүнийг юу гэж ойлгох вэ?. Тэдний энэ үйлдлийг улс төрийн асуудал болгон Монгол Улс Бээжинд гомдол мэдүүлэхэд ч  багадахаар байна.  

Монгол Улсыг  Хятадад нэгтгэхийг санаархсан элдэв пост  Хятадын сошиалаар байнга явдаг ч  Монгол Улс тэвчээртэй аргагүй дуугай явсаар ирсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хатуу хяналттайгаас гадна иргэдийнхээ зан авир, үйл  хөдөлгөөн бүрийг цахимаар алхам тутамд нь хянадаг Хятадын төр засаг энэ бүхэнд  мэдээгүй мэт дүр эсгэсээр ирсэн нь нууц биш.  Хоёр жилийн өмнө  Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нь Монгол Улсад айлчлан ирэхэд  нь ӨМӨЗО дахь монгол хэлний хязгаарлалтын талаар   манай эрх баригчид байр сууриа олигтой илэрхийлээгүйгээс болж дотоодод төдийгүй  гадаадад  нэлээд дуулианд өртөж шүүмжлүүлж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn

 

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин