СӨХ ба лифт 

2022-01-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

Сар шинийн баяр дөхсөн нүргээнт өдрүүдэд олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн сэдэв давалгаалсан нь СӨХ  хийгээд  лифт   буюу цахилгаан шатны асуудал байлаа.  Жаахан таагүй зүйлийг бид монголчуудын сайн мэдэх Д.Нацагдоржийн   “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор жишээ татдаг шиг, тийм нэг харьцуулалт гарч ирэв. Үнэхээр “Цагаан сар ба хар нулимс”  гэж зүйрлэм   үйл явдал болоод өнгөрлөө. Баянгол дүүргийн нийтийн орон сууцны  нэгэн байрны цахилгаан шат  удаан хугацаанд эвдрэлтэй байсны эцэст  гурван настай хүүхэд түүнийг налж зогсоод  улмаар цааш  унаж амь насаа алджээ.  Сар шинийн баяр тэмдэглэх гэж  бум бужигнаж, түм түжигнэсэн өдрүүд харамсалтай мэдээгээр “амьсгалж” байна. Үнэхээр харамсалтай. Цөөхөн монголчуудын, нэгэн залуу гэр бүлийн элэг эмтэрч байна.

Энэ үйл явдлыг нийгэм маань  сошиал орчинд  хэлэлцсээр  л байна. Ингэхдээ зарим нь барилгын компанийн буруу гэж. Зарим  нь лифт угсралтын  компанийн буруу гэцгээж. Хууль, дүрэм уншиж, судалсан, асуудалд бодитой ханддаг   олонхи нь  харин  тухайн байрны СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны  буруу гэцгээжээ.  Үүнээс үүдэн “СӨХ ба лифт” гэсэн хэлэлцүүлэг шат шатанд албан болоод албан бусаар  өрнөжээ.  Зарим нь орон сууцны барилгыг барьсан компанийг буруутгаж, зарим нь  иргэд, оршин суугчдын хариуцлагын асуудлыг хөндөж,  олонхи нь  тухайн байрны СӨХ-д хариуцлага тооцох ёстой гэжээ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох учиртай. Бусдад ч гэсэн  жишиг  сургамж болгож хариуцлагын талаар заавал мэдээлэх  ёстой.

Ер нь бол манай улсад өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан, насжилт нь дууссан 130 гаруй лифт байдаг  юм байна. Тэгвэл тухайн орон сууц  баригдаж ашиглалтад  орсны дараах дүрмээр бол  СӨХ байгуулагдан ажлаа эхлэхдээ  лифтийг угсарсан компанитай гэрээ хийж арчлалт, ашиглалт, эвдрэл гэмтэл,  урсгал засварын гэрээг хийж хамтарч ажилладаг  юм байна. Энэ үүднээс хэвлэлийнхэн хамгийн түрүүнд  “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлчилгээний / НӨҮГ/-т хандан тодруулга мэдээлэл авчээ.  Тус  газрын  дарга Д.Ган-Эрдэнэ  хэлэхдээ  “Манай байгууллага 60 аж ахуй нэгжийн   170 лифтэнд засвар, үйлчилгээ хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас гэрээт СӨХ-үүддээ л  засвар, үйлчилгээг  нь хийж гүйцэтгэдэг. Заавал мэргэжлийн лифтчин байж, сар болгон үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Осол гарсан байрны СӨХ-той манай байгууллага  гэрээгүй бөгөөд  хоёр жилийн өмнөөс л  яригдаж байсан. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг СӨХ хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэсэн хариуг өгчээ.

Тэгвэл СӨХ-үүд хэр хариуцлагатай  ажилладаг вэ. Энэ асуултад оршин суугчдын олонх нь “Одоогийн СӨХ-үүд маш хариуцлагагүй. Мөнгө татахдаа сайн, үүргээ биелүүлэхдээ муу” гэцгээжээ. СӨХ-үүд ямар тайлбар тавьж байна вэ гэвэл “Түрээслэгч олонтой, тэд төлбөрөө төлдөггүй, хэдэн жилээр хуримтлуулсан өртэй. Иргэд орон сууцны лифт, шат, цонх, орцны хаалга гээд эд зүйлд  хайр гамгүй  ханддаг. Ахуйн хүрээний архидалт их байдаг.  Гаднаас хүмүүс цуглуулж архидаж  танхайрдаг. Орц, лифтний хаалга эвдэж, хогоо хаяж, бохир суудаг. Цагдаа, шүүхэд  өгөөд нэмэргүй байдаг. Эвдрэл гарахад засуулах гэтэл айлууд мөнгөө төлөөгүй учраас зардал байдаггүй, байсан ч хүрэлцдэггүй” гэхчлэн тайлбар тавьцгаажээ. Гэтэл үнэндээ энэ нь айл өрх бүрээс СӨХ-ийн төлбөрөө шаардан авч, өөрсдийгөө цалинжуулахын зэрэгцээ, засвар үйлчилгээг зохицуулах үүрэг хүлээсэн СӨХ-ийн л үндсэн үүрэгт ажил юм. Дүрэм нь ийм байдаг аж. Иймд сая  Баянгол дүүрэгт гарсан ослын дараа  нийслэлийн бүх орон сууц, оршин суугчдын цахим нэгдэлд  “ Лифт болохгүй гацаад байна гэсэн пост их тавигджээ. Манай  байрны  лифт ч бас асуудалтай л байна. Бид заавал ямар нэгэн гарз хохирол амсаж байж ухаарах ёстой биш биз дээ.  Сая  харамсмаар жишээ гарлаа. СӨХ бүх байрнуудын лифтэнд мэргэжлийн байгууллагаар нь шалгалт хийлгүүлээд яаралтай засуулж янзлуулмаар байна” гэсэн шаардлагууд тавигджээ.

Хуучин барилгын хуулиар барилгын чанарын асуудлыг  гурван жилийн дотор гүйцэтгэгч компани  хариуцах  заалт хэрэгжиж байв. Гэхдээ  зөвхөн барилгын чанарын асуудал л хамаатай. Харин лифтний асуудлыг зөвхөн лифт угсралтын компани хариуцах  заалттай. Барилга ашиглалтад орсэны дараа СӨХ хүлээж аваад лифтний хэвийн үйл ажиллагааг хангах, хог, тог цахилгаан, халуун хүйтэн ус, цэвэрлэгээ гэхчлэн бүх асуудалд хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Иймд нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс “Лифт ба СӨХ” гэсэн хэлэлцүүлгийг яаралтай хийж, асуудлыг цогцоор хийх цаг нь  иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

7 цаг 14 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

7 цаг 37 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

14 цаг 57 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

14 цаг 57 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

14 цаг 57 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин