Нойр нь хүрэхгүй байгаа хүмүүст өгөх 20 зөвлөгөө

2022-02-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

-Аудио подкаст, унтахаасаа 3 цагийн өмнө спортоор хичээллэх, "9-0" бясалгалын тухай-

 

З.БАТЦЭЦЭГ

Сэтгэл гутралын клиникийн мэргэжилтнүүд нойроо сайн авч, "шөнийн сэтгэл түгшүүрийг" даван туулахад хэрхэн туслах талаар товч гарын авлагыг бэлтгэн гаргажээ.

 

 

1. Унтах хуваарь гаргаж, амралтын өдөр ч гэсэн дагаж мөрдөөрэй. Өдөр бүр нэг тогтмол цагт унтаж, бос. Өдрийн цагаар та 10 минутаас илүүгүй хугацаанд унтаж болно.

2. Өдрийн цагаар зурагт үзэх, утсаар ярих, ном унших үедээ ороо бүү ашигла.

3. Оройн цагаар кофе, никотин, архи, хүнд хоол идэх зэргийг хэрэглэж болохгүй.

4. Унтахаас 3-4 цагийн өмнө - гэхдээ унтахаасаа 2 цагийн өмнө биш - биеийн тамирын дасгал (гүйлт, хүч чадлын дасгал) хийхийг хичээ.

5. Унтахаас 2 цагийн өмнө биеийн хүчний хүнд ачаалал авахгүй байх.

6. Унтахаас нэг цагийн өмнө бүх ухаалаг хэрэгслийг (ухаалаг утас, компьютер, телевизор) үзэхгүй байх. Үүний оронд ном унших нь зүйтэй.

7. Унтахдаа  гэрлээ унтрааж, унтлагын өрөө нам гүм, температур нь тав тухтай, харьцангуй сэрүүн байх ёстой. Нүдээ маскаар хааж, шаардлагатай бол чихний бөглөө хэрэглээрэй.

 

8. Унтахын тулд хагас цаг, дээд тал нь нэг цаг өөртөө зориул. Хэрэв энэ нь тус болохгүй бол та тайвширч байгаа эсэх, ямар нэг зүйл таныг зовоож байгаа эсэх эсвэл аливаа зүйлийг дахин дахин бодож байгаа эсэхийг ажиглаарай.

9. Хэт санаа зовох хэрэггүй. Та унтаж тархиа амраах хэрэгтэй гэдгийг өөртөө сануул. Унтахгүй байх нь гамшиг биш гэж өөртөө итгүүл.

ТА ТАЙВАН БАЙГАА Ч УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙВАЛ

10. Нойроо бүр сэргээчихээргүйгээр ном унш эсвэл өөр зүйл хий. Та ядарч, нойрмоглож эхэлмэгцээ шууд орондоо ороорой.

11. Хөнгөхөн юм идээд үзээрэй, жишээ нь алим.

ХЭРВЭЭ ТА ямар нэг зүйлд дахин дахин санаа зовж байгаа бол

12. Хүйтэн усанд орно. Орондоо буцаж ороод жигд амьсгална.

13. Хүйтэн ус хэрэглэхээс өмнө ханиад гэх мэт эсрэг заалтуудын талаар бүү мартаарай.

14. 9-өөс 0 хүртэл тоолох бясалгал хийж үзээрэй:

Гүнзгий амьсгаа аваад, аажуухан гаргахдаа 9-ийн тоог дотроо хэлнэ. Дараагийн удаа амьсгалаа гаргахдаа 8-ын тоог хэл; дараа нь 7 гээд тэг хүртэл амьсгал гаргах бүрдээ тоог хэлнэ. Дараа нь дахин эхнээс нь эхлэнэ, гэхдээ энэ удаад 8 тооноос эхлээд тэг хүртэл явна. Үүний дараа 7 тооноос эхлээд тэг хүртэл явна. Ингэж тоогоо бууруулах дарааллаар эхлүүлсээр нэгд хүрнэ. Энэ дасгалыг унтах хүртлээ үргэлжлүүлэн тоолно.

 

15. Дахин дахин юм бодож байхдаа бие махбодийн мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүл (ихэнхдээ энэ нь хэцүү сэтгэл хөдлөлийн мэдрэмжээс зугтах арга болдог).

16. "Шөнийн түгшүүр" бол зүгээр л "шөнийн бодол" бөгөөд та өглөө өөрөөр сэтгэж, мэдрэх болно гэдэгт итгээрэй.

17. Сэтгэл хөдөлгөм романыг  жаахан ядрах хүртлээ хэдэн минут унш. Уншихаа больж, нүдээ аниад, зохиолын үргэлжлэлийг төсөөлхийг хичээгээрэй

18. Хэрэв та дахин дахин юм бодохоо зогсоож чадахгүй бол дараах зүйлийг хий. Хэрэв асуудал шийдэгдэх боломжтой бол түүнийгээ шийд. Хэрэв асуудал шийдэгдэх боломжгүй бол аль болох сөрөг үр дагаврыг гаргаж ирээд, үүнийг хэрхэн шийдвэрлэхээ бодож, төсөөл.

19. Хэрэв бүх зүйл амжилтгүй болвол нүдээ аниад нам дуугаар радио эсвэл аудио подкаст сонсоорой. Энэ нь дуу хоолойны өнгө, дууны түвшний хамгийн бага хэлбэлзлээс болж нойрмоглоход тохиромжтой хэрэгсэл байж болно.

20. Хэрэв та унтаагүй бол энэ нь гамшиг биш, зүгээр л таагүй байдал үүсгэдэг зүйл гэдгийг санаарай. Зөв, системтэй арга барилаар нойрыг эргэж хэвэнд нь оруулж болдог.

Марша М.Лайнханы “DBT Skills Training Handouts and Worksheets, Second Edition” хэвлэл дээр www.sobaka.ru сайтын бэлтгэснээс орчуулав.

 

 

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

6 цаг 16 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

6 цаг 40 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

13 цаг 59 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

13 цаг 59 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

13 цаг 59 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин