А.Пушкины үр удам одоо хаана юу хийж амьдарч байна вэ?

2022-02-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Оросын агуу яруу найрагчийн удмын бичиг дэлхий даяар тархсан бөгөөд Александр Сергеевичийн үр удмыг танилцуулж байна.

Хью Ричард Луи Гровенор

 

А.С.Пушкины бага охин Наталья хоёр удаа гэрлэсэн бөгөөд зургаан хүүхэд төрүүлжээ. Түүний хүүхдүүд олон үр удмаа үлдээсэн бөгөөд зарим нь Английн язгууртнуудтай гэж бүл болсон байна. Энэхүү удмын хорь орчим төлөөлөгч одоо Англид амьдардаг бөгөөд тэдний хамгийн алдартай нь Вестминстерийн VII герцог, 30 настай Хью Ричард Луис Гровенор юм. Оросын агуу яруу найрагчийн ачинцар олон тэрбум долларын өв хөрөнгөтэй бөгөөд  2020 онд 30 хүртэлх насны дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. Мөн Хью  нь хунтайж Уильямын том хүүгийн загалмайлсан эцэг болсон нь нэр төрийн хэрэг байв. Түүний амьдралын бусад бүх нарийн ширийн зүйлс нь маш нууц байдаг.

Марита Кроули

 

Пушкины эмэгтэй талын удмын өөр нэг хүн бол Марита Кроули. Александр Сергеевичийг дуурайж юм бичдэг цорын ганц хүн. Тэрээр Демис Руссос, Арт Гарфанкель нарын дууны үгийг, “Пушкин” дуурийн либреттог зохиосон. Марита болон түүний эгч нар хатан хаан Елизавета II болон түүний нас барсан нөхөр хунтайж Филиппийн холын хамаатан юм.

Александр ба Мария Пушкин

 

Пушкины ууган хүү Александр арван гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд ихэнх нь Бельгид амьдарч байжээ. Тэнд 1942 онд Александр Александрович мэндэлсэн нь яруу найрагчийн сүүлчийн эрэгтэй удам. Тэрбээр анх 1994 онд л түүхэн эх орондоо ирсэн. Гэхдээ тэр Оросын иргэншил авч чадсан юм. Александрын эхнэр Мария мөн Пушкины гэр бүлээс гаралтай боловч түүний эмэгтэй удмаараа дамждаг. Нөхрийнхөө хамт тэрээр Пушкины газруудад байнга очиж, түүний дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцдог. Тэд хүүхэдгүй бөгөөд Пушкины эрэгтэй талын удам угсаа түүгээр дуусгавар болж байгаа юм.

Николай Данилевский

 

Санкт-Петербургийн энэ андерграунд зураач бол хоёр агуу зохиолчийн удам юм. Александр Пушкины ач охин Мария, Николай Гоголйин үеэл Владимир Быков нар гэрлэснээр түүний ургийн мод эхэлдэг. Данилевский домогт өвөг дээдсийн нэгэн адил Санкт-Петербургийн фантастик  реализмын сургуулийг үүсгэн байгуулснаар Оросын соёлын түүхэнд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Түүний бүтээлүүд олон музей, урлагийн галерейд тавигддаг бөгөөд зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад алдартай нэгэн.

Эх сурвалж: www.life.ru

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин