Ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат байна

2022-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд гал түймрийн дуудлагын тоо, хохирол нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2022 оны нэгдүгээр сарын 27,28-ны өдрүүдэд галлагаа, цахилгаанаас  үүдэлтэй гал түймрийн эрсдэл, тоо хохирлыг бууруулах,  галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого болон гал түймэрт иргэдийн амь нас, эрүүл мэнд,  айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 13,14 дүгээр хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34,74 дүгээр ангиудын нийт  26 алба хаагч ажиллаж, 725 ам бүл бүхий 249 өрхийг  хамруулан, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 224 зөрчил илрүүлж, 28 зөрчил буюу 12.5 хувийг газар дээр нь арилгуулж, 262 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал 262 ширхэгийг тараасан байна.

Айл, өрхүүдэд ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдал зэрэг нь гал түймрийн шалтгаан нөхцөл болж байна. Иймд иргэдэд доорх зөвлөмжийг хүргүүлж байна.

-Галтай зүйл, хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх

-Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

-Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах, утаа мэдрэгчийг салгахгүй байх

-Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

-Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

-Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

-Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

-Хаалга, цонхны аюулгүй бүтэн байдлыг хангах 

-Цонхонд төмөр тор хийх

-Тагтанд хамгаалалтын бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж байх

-Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус болон тос зэргийг хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах

-Бетон, том савтай усыг хүүхэд хүрч чадахааргүй таглаатай байлгах

-Эм, ариутгалын бодис, хүүхэд хордож болзошгүй барааг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгахыг зөвлөж байна.  

Нэмж хэлэхэд, Нийслэлийн хэмжээнд аж ахуй нэгж, орон сууцны зориулалтын 7000 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат байдаг гэсэн судалгаа байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар цахилгаан шатанд суух, орцноос гарахдаа бага насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 0 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 0 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин