Хүнд өвчинтэй тэмцэж байгаа Г.Дүгэрсүрэн хүүд туслаарай

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дархан хотынхон нэгдэж  оны өмнөхөн нэгэн хүүг аюулт өвчнөөс салгаж, амьдрал, аз жаргал бэлэглэсэн баярт мэдээ  олны талархлыг хүлээсэн. Энэ  сэтгэлийн дэм, сэтгэлийн сүүн жимээр Эрдэнэт хотынхон  нэг настай Дүгэрсүрэн  хүүгийн эрүүл мэндийг аврахаар нэгджээ. Дүгэрсүрэн хүү зүрхний дөрвөлсөн гажиг гэсэн оноштой. Монголд эмчлэгдэх боломжгүй тул Энэтхэг улсад эмчлүүлэхээр болжээ.. Эмчилгээний зардалд  80 сая төгрөг шаардагдсан тул эрдэнэтчүүддээ  хандсан байна.  Нутгийн зон олон., Эрдэнэт хотын удирдлага, төрийн түшээд   Дүгэрсүрэн хүүг эрүүл болохын төлөө  бүхий л талаар  дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг  туслахыг  уриалжээ.  Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудаст “Энэ хүү бол Эрдэнэтийн хүү. Энэ хүү бол Монголын ирээдүй. Тиймээс би өөрийн чадах чинээгээр  тусламж,  дэмжлэг үзүүлнэ” гэжээ.  Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ээж хүүгийн ээжийг  хүлээн авч уулзан нэг сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Эрдэнэт хотын гэх тодотголтой хүн бүхэн Дүгэрсүрэн хүүд сэтгэлийн хандив  өргөсөөр  байна. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд тусч байгаа ч монгол хүн бүхэн сэвлэгээс нь сүүний үнэр аррилаагүй нялх хүүг  аюулт өвчнөөс аврах аянд нэгдэж байгаа нь бахдам. Цаашид  Эрдэнэт хотын  найман телевизийн уран бүтээлчид,  Телевизүүдийн холбоо нь нэгдэн сар шинийн баярын  дараа  Дүгэрсүрэн хүүд зориулсан хандивын лайв тоглолтыг шууд цацахаар бэлтгэлээ хангажээ. Хүүгийн ээж А.Оюун-Эрдэнэ  маск зарж хүүгийнхээ эмчилгээний мөнгийг хуримтлуулахаар  зүтгэж байгаа юм. Тэрбээр 40 настай,  нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэд гэр бүлээрээ  хүүгээ эмчлүүлэх гэж  бүх  эмнэлгийн хаалгыг татаж, эцэст нь  Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонссон ч шантралгүй оношийг нь гадагш нь явуулж, өөр улс орны эмнэлгүүдэд хандсаар Энэтхэг улсаас  70-80 сая төгрөгийн зардал бүхий  хагалгаа хийж, эмчлэх боломжтой гэсэн хариу сонсчээ. Ингээд мөнгө олохоор давхар ажил хийж, чөлөө заваараа маск зарж   эхэлсэн байна.  Дүгэрсүрэн хүүгийн аав, ээж “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр зам алга. Хамгийн гол нь цөөн хүн амтай Монголын минь хүүхэд, залуусын дунд   эдгэшгүй, эмчилж боломгүй өвчин их тохиолдож  байгаад харамсаж байна. Зөвхөн зүрхний эмгэг гэсэн оноштой   олон хүүхэд гадагшаа эмчлүүлэхээр  мөнгө хайж байна. Гадны 200-300 төслийн байгууллагад эмчлүүлэхээр хүсэлтээ өгсөн хүүхдүүд ч  байна. Өөрт ирсэн зовлонгоо бусад руу чихэхгүй ч мөнгө хайж бүхий л чадлаараа зүтгээд,  тусламж дэмжлэг хаанаас яаж авахаа мэдэхгүй  арга мухардахдаа Эрдэнэтийнхээ ард түмэнд хандлаа” хэмээн ярилаа.   Байгууллага, аж ахуйн нэгжүүд нэг өдрийн цалингаа ч гэсэн хандивлаж хүүд туслаасай.  Монголын минь нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн байгаасай.

 Холбоо  барих утас: Хүүгийн ээж  А.Оюу-Эрдэнэ   99070568, 86225444

Хандив өргөх данс: Хас банк- 5002426258 /

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин