Г.Дамдинням гишүүн намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнав

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХЭРЛЭН

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Дамдинням  цар тахлын жилүүдэд сонгогчиддоо  тайлангаа цахимаар хүргүүлж, шинэ жишиг бий болгож байв. Тэрбээр энэ удаа  УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнажээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Дархан-Улаанбаатарын замын бүтээн байгуулалтын асуудалд анхаарал хандуулж, шат шатанд хийх хугацаат ажлын чанар, биелэлтэд хяналт тавьж ажилласан юм. Тайланд дурдсан ажлуудыг товчлон хүргэвэл:

-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачлах, батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлуудаа үргэлжлүүлж байна.

-Тойрогтоо буюу Дархан-Уул аймагтаа тулгамдсан гол асуудлуудыг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэх чиглэлд хичээн ажиллалаа.

-УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны даргаар томилогдсоноор сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай анхдагч хуулийг тус тус батлуулахад голлох үүрэгтэй оролцов.

-Монгол орны ирээдүйн хөгжилд нэн чухал үүрэгтэй Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг нэгтгэн зангидаж, чиглүүлэх үүрэг хүлээн идэвхийлэн ажиллалаа. Бүх оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтууд хийж,  бичгээр ирсэн 60.000 орчим, уулзалтаар ирсэн 10.000 гаруй саналуудыг нэгтгэх ажил ид үргэлжилж байна.

-УИХ-ын чуулганаас гадна гурван  байнгын, нэг түр,  хоёр дэд хороо болон 14 ажлын хэсэг, 16 парламентын бүлэгт харъяалагдан ажиллахын зэрэгцээгээр нийт 400 гаруй албан хүсэлтэд хуулийн хүрээнд хариу хүргүүлэн шийдвэрлэжээ.

-Дарханчуудынхаа итгэлийг хүлээн төрдөө хамтран зүтгэж буй Сангийн сайд Б.Жавхлан, АБГБ-ын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр нарын хамтаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тойрогтоо хэрэгжих нийт 51 төсөл хөтөлбөрт 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж батлууллаа.

-Боловсролын шинэчлэл, Шүүхийн шинэтгэл, Төрийн албаны шинэчлэл, Төрийн өмчийн бодлого зэрэгт түлхүү анхаарч ажилласаар байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин