НМХГ: Лифтний аюулгүй байдлыг эзэмшигч байгууллага нь хариуцах үүрэгтэй

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байрны эвдэрсэн цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд долоон давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгээс тодруулахад “Нэгдүгээр сарын 26-ны өдөр 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан суудал" хотхоны хоёрдугаар орцны лифтэнд долоон давхраас нэг хүүхэд унаж, нас барлаа гэсэн дуудлагын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн. Ингэхэд хонгилын хаалга цаашаа цөмөрсөн байдалтай, нэгдүгээр давхрын хаалгыг эвдэлсэн байсан.

Орон сууцыг ашиглалтад ороход Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалт, туршилтаар тэнцсэн байсан. Харин ашиглалтад орсны дараагаас хариуцагч СӨХ-өөс ажиллагааны явц, засвар, техникийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах ёстой.  Монгол Улсад мөрдөгдөж буй дүрмээр 10 буюу түүнээс дээш давхар бол 630 кг тай нэг лифт, 450 кг-тай нэг лифт угсарна гэж заасан. Үүний дагуу тухайн байрны 12 давхар барилгад 630 кг-тэй, 450 кг-тай тус бүр нэг лифт байгаа.

Лифт эзэмшигч байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Лифтийг төхөөрөмлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу лифтний аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй" гэв.

"Хаан суудал" СӨХ-өөс 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр цахилгаан шатны аюулгүй байдлыг тодорхойлох тухай албан бичиг ирүүлж, 2018 оны нэгдүгээр сард хяналт шалгалт хийгээд техникийн эвдрэл гэмтлийг тодорхойлж, хэрхэн ажиллах заавар зөвлөмж өгч, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт хүргүүлжээ. Түүнээс хойш Баянгол дүүргийн ИТХ-аас энэ лифтийн техникийн байдлыг тодорхойлж өгөөч, улсын төсвийн хөрөнгө оруулалт оруулмаар байна, лифтийг засварлах шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсний дагуу мөн 2021 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалтын ажлыг хийж, дүгнэлт хүргүүлсэн байна. Уг дүгнэлтэд эд анги эвдэрсэн, гэмтэлтэй, солих шаардлагатай гэж туссан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин