Монгол Улс “хүнсний бие даасан байдал алдагдсан” ангиллаасаа гарч чадсангүй

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын идэж байгаа “хоол”  эрүүл, баталгаатай юу гэдэг нь нэг номерын асуудал. Үнэндээ хүнсний бие даасан, аюулгүй байдлын дэргэд бусад нь 100-дугаарт эрэмбэлэгдэх учиртай. Гэтэл Монголын төрийн хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын  шалгалтаар тогтоогдлоо. Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ чухал салбарын бодлого төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын үйл ажиллагаа, судалгаа хийх, сургалт, өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хэрэгжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. 

 Олон улсын практикт хүнсний хангамжийн баталгаат байдлыг “хүнсний бие даасан байдал”-ын итгэлцүүрээр, өөрөөр хэлбэл, хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр гурван түвшинд үнэлдэг байна. Тухайлбал:

• Импорт 10.0-20.0 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан;

• Импорт 25.0-30.0 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй;

• Импорт 40.0-хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үздэг. Гэтэл манай улс импортоор төрөл бүрийн будаа, ургамлын тос, загасыг 100.0, шувууны махны 96.5, жимс, жимсгэнийн 96.4, цөцгийн тосны 51.4, өндөгний 49, сүүн бүтээгдэхүүний 39.1, хүнсний ногооны 39.3, гурилан бүтээгдэхүүний 35.2, сахар, чихрийн зүйлсийн 34.4 хувийг хангаж байна. Үүнээс харахад манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа. Мөн хүн амын хоол, тэжээлийн үндэсний  тавдугаар судалгаагаар  тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан байна гэж дүгнэжээ. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос  2014 оноос хойш хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг гаргаж байгаа нь хүн амын хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, төрийн бодлого боловсруулахад ач холбогдолтой боловч зарим үзүүлэлтийг хэт ерөнхий, бодит байдлаас зөрүүтэй тооцоолж иржээ. Гэтэл Засгийн газар, төрийн болон ТББ-ууд олон төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл тусламж авсан ч хүнсний бие даасан, аюулгүй байдал хангагдахгүй. Өмнөхөөсөө сайжрахгүй хэвээр байгаа юм.

 Хүнсний хуульд зааснаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах орон тооны нарийн бичгийн даргатай байхаар тусгасан ба зөвлөл хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдахаар нэг жилд багадаа хоёр удаа хуралдаж, зөвлөмж, шийдвэр гаргах, хуульд заасан  үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй боловч зөвхөн “тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг хэлэлцэж Үндэсний зөвлөлийн зөвлөмж гаргах” чиг үүргээ л хэрэгжүүлжээ. Үүнээс өөрөөр Монгол хүний хүнсний аюулгүй байдалд санаа зовж, анхаарал хандуулж байгаа дорвитой өөрчлөлт алга.

Мөн Хүнсний хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр Олон улсын Хүнсний хууль, эрх зүйн хороог төлөөлөн ажиллах чиг үүрэг бүхий бүтэц нь Монгол Улс дахь Кодексын үндэсний зөвлөл юм. Гэтэл  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оноос хойш  мэргэжлийн бус хүн хүн буюу 2021 оны арваннэгдүгээр  сарын байдлаар Физикч мэргэжилтэй хүн ажиллаж байгаагаас шалтгаалан дээрх ажлууд үр дүнд хүрээгүй байна гэдгийг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ.

Гэтэл хамгийн ноцтой нь манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах итгэмжлэгдсэн эрх бүхий 106 лаборатори үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд нэгдсэн сүлжээний хэмжээгээр хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 110 аж ахуйн нэгж, байгууллага СХЗГын тохирлын үнэлгээнд хамрагдсан нь өмнөх оноос 62 ААНБ буюу 36.0 хувиар буурсан байна. Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын хүрээнд хамруулж баталгаажуулалт хийсэн  278 төрлийн бүтээгдэхүүн байгаагаас 1.8 хувьд нь импортын бүтэгдэхүүний баталгаажуулалт, 81.3 хувьд нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт, 16.9 хувьд нь “Аюулгүйн тэмдэг”-ийн баталгаажуулалт хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаас  чанарын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан хүнсний салбарын 20 аж ахуйн нэгж л байгаа юм.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (6752)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

7 цаг 16 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

7 цаг 39 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

14 цаг 59 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

14 цаг 59 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

14 цаг 59 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин