“Covid-19”-ийн халдварын үед анхаарах хоёр зөвлөмж өглөө

2022-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

ЭМЯ-ны ээлжит  мэдээллийн үеэр Тархвар судлаач, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа олон нийтэд хандан зөвлөгөө өгөв. Тэрбээр “ Дэлхийн эрүүл мэндийн зургаан бүс нутаг 149 улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. ДЭМБ-ын Омикрон хувилбарт хийсэн эрсдэлийн үнэлгээгээр өндөр  гарсан. Манай улсад бүртэгдэж байгаа  тохиолдол  нь өдөрт 2-3 дахин  нэмэгдэж байна. Халдвар ихэссэн нь эмч, эмнэлгийн байгууллагын ачааллыг нэмэгдүүллээ. Бусад улс орон болон Монголын халдварын тохиолдлуудыг харахад, эмзэг бүлэг буюу архаг хууч өвчтэй, настай иргэд илүүтэй хүндэрч байгаа. Халдварын нууц үе өмнөх хувилбаруудаас богино буюу 2-3 хоног байна. Иймд  халдварын нууц үе богино болон халдварын тархалт өндөр байх тусам олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх эрсдэлтэй. Хэрэв амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэн өөртөө хяналт тавих хэрэгтэй. Цээжээр хөндүүрлэх, ханиалгах, ухаан балартаж эхэлбэл халдвар хүндрэх эрсдэлтэй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Халдварын тархалтад нөлөөлж буй гол хүчин зүйл бол нууц үе богино хугацаатай дэгдэлтийн үед шинж тэмдэггүй хөнгөн байдлаар өвчлөх нь 30 гаруй  хувийг эзэлдэг учир ойрхон хамт байгаа ямар ч хүнээс халдвар авах боломжтой.

Коронавируст халдварын үед сэрэмжлүүлэх хоёр үндсэн арга хэмжээ бий. Нэгдүгээрт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээ бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болж шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нөхцөл байдалтайгаа уялдуулан өөрийгөө тусгаарлаж, харъяа эрүүл мэндийн байгууллагадаа мэдэгдэх нь зүйтэй. Хоёрдугаарт, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ авах. Энэ нь халдвар авсан иргэний ар гэр, албан байгууллага, хамт үйл ажиллагаанд оролцсон хамт байсан хүмүүсийн хэрэгжүүлэх арга хэмжээ юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 40 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин