АТГ:”Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагчдыг чадавхжууллаа

2022-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг  Авлигатай тэмцэх газраас дэвшүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургуультай хамтран “Шударга ёсны клуб” байгуулан ажиллуулж байгаа юм.

“Шударга ёсны клуб” нь сургууль болон гэр бүлээр дамжуулан сурагч, эцэг эх, багш нарт авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад туслах, түүнчлэн сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх, багшийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Өнөөдөр тус клубыг удирдан ажиллах, зохион байгуулалт  хариуцсан  удирдах албан тушаалтнуудад авлигын эсрэг мэдлэг олгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүйн хүүхэд багачуудыг шударга, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд багш, удирдах ажилтнуудын зөв хандлага, нөлөөллийг бий болгон чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, авлигын хор, аюулыг бодит кейс, жишээн дээр тайлбарлан таниулж, асуулт, хариулт ярилцлага өрнүүлжээ. 

“Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 84, 24, 12, 1, 40, 32 дугаар сургуулийн 40  удирдах албан тушаалтныг хамруулсан.  Тэдэнд  ёс зүй, манлайллыг дээшлүүлэх цогц мэдлэг олгон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо” гэж АТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 40 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин