Ажлын хэсэг: ЗТХЯ-нд таван чиглэлээр үүрэг өглөө

2022-01-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Дарханы замын бүтээн байгуулалтад хяналт тавих, эрчимжүүлэх, үүрэг чиглэл өгөх  УИХ-ын Ажлын хэсгийг тус тойргоос сонгогдсон Г.Дамдинням гишүүн ахалж байгаа юм.  Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут, Ж.Батжаргал нарын хамт ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ажлын явц, гүйцэтгэл, чанар, төлөвлөлт зэрэг  асуудлыг хөндөн санал солилцсон. Үүний дараа  таван  чиглэлээр салбарын яаманд  үүрэг өгчээ. Үүнд:

1. Барилгын ажил эхлэхийн тулд өвөл сайн төлөвлөж байж хавар, зун, намар ажил амжилттай явдаг. Иймд  цар тахлын  үеийн нөхцөл байдлыг тооцоолж, гаднын мэргэжилтнүүдийг авчрах, бараа материал, тоног төхөөрөмж татан авах ажлыг  эртнээс  төлөвлөж, ид ажлын үед энэ талын бэрхшээл гаргахгүй байдлаар төлөвлөлт хийж ажиллах;

2. Азийн хөгжлийн банкны I ,III, IV багцын  гүйцэтгэгчидтэй хийсэн гэрээнд замын баталгаат хугацааг нэг жил гэж тусгасан бөгөөд энэ нь хөдөлгөөн нээснээс хойш тооцогдсоноор өдгөө  зам нь бүрэн дуусаагүй байхад баталгаат хугацаа нь дуусах нөхцөл үүссэн. Гэтэл зарим хэсгүүдийн ажлын чанар  муу гүйцэтгэлтэй байгаа. Иймд баталгааны хугацааг хуулийн дагуу  гурван  жил болгож сунгах чиглэлд гүйцэтгэгчидтэй  ярилцаж тохирох;

3. Замуудын гүйцэтгэлийн хяналт хангалтгүй байгаа гэж үзэж байгаа тул хоёр  урсгал 10 багц 400 гаруй км замын гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцан хяналт тавьж зөвхөн Азийн хөгжлийн банкны  хяналтын төлбөрт 4.5 сая ам.доллар авч байгаа компанитай хийсэн гэрээгээ үнэлж дүгнэн  УИХ-ын Ажлын хэсэгт танилцуулах;

4.Иргэдийн хөндлөнгийн хяналтыг бий болгож талбай дээр ажиллаж байгаа машин техник, хүн хүчний мэдээлэл, чанарт хяналт тавих боломжийг хангах;

5. Тус замуудын ажлын гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулахаас эхлээд одоо болтол гарсан алдаа дутагдлуудын хариуцах эздийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах бэлтгэл хангаж Ажлын хэсэгт танилцуулах зэрэг үүрэг өгчээ.  

Яамны удирдлагуудын өгсөн мэдээллээр төслийн нийт гүйцэтгэл 49.05 хувьтай байгаа бөгөөд Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу  ирэх аравдугаар  сард бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа гэв.

Г.Дамдинням гишүүний хувьд тус тойргоос УИХ-ын ээлжит сонгуульд  нэр дэвшин  сонгогдсоноос хойш Дарханы  замын  бүтээн байгуулалтын асуудлыг хөөцөлдөж, газар дээрээс нь байнга мэдээлэл хийж, хяналт тавин ажиллаж ирсэн.

Тэрбээр “4-5 жилд нийт ажлынхаа дөнгөж талд нь орсон төсөл энэ онд багтаж дуусна гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Хэрэв энэ хугацаандаа дуусгамаар байвал ЗТХЯ маш сайн менежмент, ялангуяа эрсдлийн үеийн зөв төлөвлөлттэй байх шаардлагатай. Өмнөх шигээ өөрсдийн алдаагаа ковид, бороо руу чихээд суугаад байж болохгүй.  Ямартай ч энэ замыг дуусан дуустал бид төлөвлөлт, гүйцэтгэлд нь хяналтаа тавьж, шахаж шаардан ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 40 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин