Нам даралтын зуухны яндангийн шүүлтүүрийг шалгана

2022-01-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг хийв.

Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр хэлэлцэв.

Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд болон зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатайг холбогдох албаныхан дурдлаа.

Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө. Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,

-Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,

-Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,

-631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,

-Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 40 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин