Шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү?!

2022-01-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Маш ноцтой. Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 191 суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээд байна. 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэгтгэсэн мэдээллээр, шүлхийн хорио цээрийг 18 аймгийн  97 суманд, хязгаарлалтын дэглэмийг 18 суманд тавьжээ. Мөн шүлхий өвчний 171 голомттой болжээ. Нийт 192.760 мал шүлхийгээр өвчилсөн.

Тусгаарлалтад 63.230 мал байна. Энэхүү тав хоногийн өмнө шүлхий өвчний нөхцөл байдлын зураглалаас харахад Монгол Улс тэр чигтээ шүлхийд нэрвэгдсэн байгаа юм. Шүлхийгүй аймаг үлдээгүй гэсэн үг.

Хамгийн харамсалтай нь энэ тоо өссөөр байгааг мэдээллээс харж болно.

Уг нь өвлийн цагт шүлхий өвчний голомтлон тархалт зогсдог гэнэ. Гэвч энэ удаад хэт хүрээ тэлсэн учраас ийн нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүнчлэн шүлхий өвчин туссан малын мах гурван жилийн туршид энэ өвчний хорыг хадгалдаг аж. Үүнээс гадна монгол малын махны экспорт дор хаяж 10 жил зогсох нь нэгэнт тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл, ҮАБЗ маш шуурхай хуралдаж, тодорхой шийдвэр гаргах шаардлага нэгэнт үүсчээ. Энгийнээр хэлэхэд, өдгөө Монгол Улс ковидын хүндрэлтэй тулж, хил байн байн хаагдаж, хүнсний импортын  бүтээгдэхүүнүүд тасрах болсон. Чухамдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдчихээд байна гэсэн үг. Гэтэл монгол хүний үндсэн хүнс болох махны тухайд ийм аюулд ороод байна.

Нөгөө талаас, бид Үндсэн хуулийнхаа 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэвч төр хамгаалж чадсангүй.

Бас Үндэсний аюулгүй байдлын тухай хууль дахь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт /Уг хуулийн 3.4.1/ “Хүнсний аюулгүй байдал” гэж заасан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэхэд болно. Тэгвэл үүн дээр мал аж ахуй, хүнсний асуудал хариуцдаг ХХААХҮЯ хариуцлага алдсан нь тодорхой болж байна.

Энэ яамны харьяанд Мал эмнэлгийн ерөнхий газар гэж бий. Мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори гэж байдаг. Үндсэндээ яам бодлогоор хангаж, эдгээр газар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ёстой.

Гэсэн ч малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх битгий хэл, дарга цэрэг нь асуудалтай, зарим нь өнөөг хүртэл удирдлагагүй, ерөнхийдөө ямар нэг ажлын зохион байгуулалтгүй явж иржээ.

Хамгийн гол нь салбарын сайд З.Мэндсайхан энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шуурхай шийдэж, тодорхой болгоогүйн үр дүн гэхэд болно. Нөхцөл байдлыг нэгэнт ийм дээр нь тулгалаа.

Товчдоо, сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж байгаагүй гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдсээр байна.

Тэгэхээр цаашид хэрхэх вэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Гэтэл шүлхий өвчнийг маш яаралтай вакцинжуулж дарж авдаг ганц л арга байдаг юм байна.Тэгтэл вакцин нь байдаггүй. Багахаан үлдэгдэлтэй. Он солигдохоос өмнө Оросоос 2.5 сая тун шүлхийн вакцин ачуулсан гэх мэдээлэл байна. Тэр нь одоог хүртэл ирээгүй. Ирсэн ч гурван сумын малд хүрэхтэй үгүйтэй дуусах аж.

Нэг үгээр хэлбэл, ХХААХҮЯ малын гоц халдварт шүлхий өвчний өмнө хоёр гараа өргөчихлөө.

Муу дээрээ муухай гэдэг шиг тэдэнтэй холбоотой маш ноцтой нэгэн мэдээлэл байна.

ХХААХҮЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр өнгөрсөн долоо хоногт /2022.1.11/ ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний 12 сая тун, үхрийн арьс товруутах өвчний 10 сая тун вакциныг авах талаар хэлэлцжээ. Шүлхийн 12 сая тун вакцины 10 саяыг таван сая үхэрт давхар тунгаар, үлдсэн хоёр сая тунг нь хоёр сая тугалд хийнэ. Ингэхдээ Сэлэнгээс Замын Үүд хүртэл зам дагуух үхрийг дархлаажуулна гэж төлөвлөжээ. Харин одоо байгаа үлдэгдэл вакциныг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай зэрэг баруун аймгуудад тарихаар шийдвэрлэсэн байна.

Ингэж “шийдэл” ярьсан нь сайн хэрэг. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл төлөвлөчихсөн байх юм.

Нэг. Энэ хоёр төрлийн вакциныг 42.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар ярьжээ. Төсөвт 33 тэрбум төгрөг тавигдсан, 9.5 тэрбум төгрөг дутна. Үүнийг Оростой гэрээ байгуулсны дараа Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр ярьсан байна.

Хоёр. Монгол Улс /ХХААХҮЯ/ урьд нь Оросын төрийн компани буюу Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний дагуу шүлхийний вакцин авдаг байжээ. Харин энэ удаад тус улсын малын эмийн хувийн үйлдвэрээс авах гэрээг байгуулахаар урьдчилсан яриа хийсэн байна. Улмаар ХХААХҮЯ-ны удирдах албан тушаалтай 7-8 хүн 2022 оны хоёрдугаар сард вакцины гэрээ байгуулахаар Орос руу явахаар болжээ.

Гурав. Энэхүү Оросын хувийн үйлдвэрээс авахаар төлөвлөж буй шүлхий өвчний вакцин нь ганц О хэвшлийнх юм байна. Гэтэл Монгол Улсад тархаж буй шүлхий өвчнийг дархлаажуулахад О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин хэрэгтэй болдог байна. Урьд жилүүдэд ч ийм төрлийн вакцин худалдаж авдаг байжээ. Тэгэхээр О, А хэвшлийн вакцин тарьж байж үр дүнгээ өгөх ёстой гэсэн үг. Энэ талаар тус Мэргэжлийн зөвлөлийн хурал дээр зарим мэргэжлийн хүмүүс сануулсан байгаа юм.

Дөрөв. Малын гоц халдварт шүлхийгээр үхэр, хонь, ямаа гэсэн салаа туурайтай мал өвчилдөг. ХХААХҮЯ-ныхан энэ “төсөл”-өөрөө зөвхөн үхрийг вакцинжуулж, хонь ямааг орхихоор шийдсэн гэсэн үг.

Бас нэг ноцтой мэдээлэл нь ингэж нэг хэвшилд зориулагдсан, дутуу хэрэгцээт вакцин үнийн хувьд хямд байх нь тодорхой. Тэгэхээр ХХААХҮЯ-ны нэр бүхий дарга нар яагаад ийм вакцин авахаар улайраад байна вэ гэдэг сэжиг төрүүлж байгаа юм. Тэгэхээр шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү хэмээн хардахаар байна.

Шүлхий өвчнийг тойрсон иймэрхүү ноцтой асуудал ХХААХҮЯ хавиар болоод байна, дарга нар аа?!

Дахин сануулъя, ҮАБЗ малын гоц халдварт шүлхий өвчнийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

8 цаг 14 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

8 цаг 37 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

15 цаг 57 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

15 цаг 57 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

15 цаг 57 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин