Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно

2022-01-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Цар тахлын халдварын дөрөв дэхь давлагаа эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр омикрон хувилбар хөнгөн тусах магадлалтай ч тархах явц маш хурдан хэмээж буй. Тэгвэл тав хоногийн өмнө өдөрт 1818 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр 2751 тохиолдол батлагдаж даруй 1000 гаруйгаар өсөв. Мөн хэвтэн эмчлүүлж буй 7041, гэрийн хяналтад 30604 хүн байгааг  яамнаас мэдээллээ.

Уг тоог өмнөх өдрийн мэдээлэлтэй харьцуулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 470-аар, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 4126-аар нэмэгджээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн тоо өмнөх өдрөөс 224, хүүхдийн тоо 81-ээр нэмэгдсэн байна. Архаг суурь өвчингүй идэр насныхны хувьд омикрон харьцангуй хөнгөн тусч байгаа бол хүүхэд, хөгшид, суурь өвчтэй хүмүүс хүндэрч эмнэлэгт хэвтэхээс аргагүй байгаа юм. Омикроныг хэдийгээр хөнгөн тусаад өнгөрөх ч хожмын урхаг ямар байх талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Омикроноор өвдсөн хүн гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих, омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх шаардлагатай. Омикроны дараах хүндрэл  одоогоор  бүрэн судлагдаагүй хэдий ч  ядрах, сульдах, мартамхай болох урхагтай.  Омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө  дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна” гэлээ.

Эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хүндрэлийг даван туулах гол арга нь вакцин гэдгийг анхааруулж буй. Тиймээс иргэдийг бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Дархлаажуулалттай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Спутник V вакцинаар бүүстер тунг хийлгэх боломжтой. Монгол Улс вакцины дархлаа сэргээх тунд Pfizer болон VeroCell вакциныг иргэдийн сонголтоор хийж байна.  Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын нэгжүүд дээрх хоёр вакциныг хийж байна. Харин Спутник V вакциныг зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа. Улсын хэмжээнд Спутник V вакциныг хийлгэсэн иргэдийн тоон мэдээлэл нийт дүн мэдээлэлд орж байгаа. Дархлаа сэргээх нэмэлт тунг тухайн вакцинаар хийлгэх хүсэлтэй иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой" гэсэн юм.

Нэгдүгээр сарын 15-ны байдлаар  III тунгийн хамрагдалт 50.2 хувьд хүрчээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.

Харин бусад улс орны хувьд есөн сая орчим хүн амтай Израйльд 500.000 хүн дөрөв дэх тунгаа хийлгээд байна. Вакцинжуулалтад хамгийн сайн хамрагдсан  Их Британид омикроны халдварын тоо эрчимтэй буурч байгаа бөгөөд орны ачааллын дийлэнхийг вакцингүй хүмүүс эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Их Британийн  Эрүүл мэндийн агентлаг эмнэлэгт хэвтэлтийн статистик анализ хийж омикроны хүндрэл Дельтагаас 50 хувь хөнгөн байгааг мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 11 (6743)

 

Зочин
ХЭЭЭЭЭ МОНГОЛЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ ЯДАРЧ СУЛЬДСАН МАРТСАН МААНАГТСАН ЭРГҮҮ ТӨЛӨГ ШИГ ЭРГЭЛДСЭН УЛС БОЛГОХ СОНИРХОЛ ХААНААС ГАРААД ХЭН СУРТАЛЧЛААД ХҮМҮҮСИЙН ТАРХИНД ХОНОГШУУЛАХ ГЭЭД УЛАЙРААД ДАЙРААД БАЙГААН БОЛОО. ХҮН ЮМ ЧИНЬ ЭНЭ ИХ ТА НАРЫН ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ӨВЧНИЙ СУРТАЛЧЛАХ ЁРЫН ДАЛАЙД ЧИНЬ СУЛЬДАЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ,ЗААВАЛ ТЭГНЭ ДАРАА НЬ ЗААВАЛ ИНГЭНЭ ГЭЭД ТУУЛГААД БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙГААН. АРИУТГАЛАА Ч ОЛИГТОЙ ХИЙЧИХГҮЙ БАЙЖ БИТГИЙ МОНГОЛЫГ ҮГҮЙ ХИЙХ ГЭЭД ХУЦААД БАЙ
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин