Н.Жанцан, Ч.Дашдэмбэрэл нар  Хөдөлмөрийн баатар, Ж.Болдбаатар, Л.Дашням нар Ардын багш  боллоо

2022-01-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт:

“Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллан Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч  Човдронгийн Дашдэмбэрэл,

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллаж Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан нарт  Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар цол хүртээж,  “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай”  гэжээ.

 

Монгол Улсын Ардын багш цол  олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигт:

“Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн,

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар,

Ардын Их Хурлын орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Лувсандамбын Дашням нарт Монгол Улсын Ардын багш цол  хүртээсүгэй” гэжээ.

 

Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт:

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

Улсын Их Хурлын гишүүн асан, Ардын Их Хурлын депутат асан Цэдэвийн Товуусүрэн,

 

Монгол Улсын Гавьяат багш цолоор:

•Улсын Их Хурлын гишүүн асан, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн тэнхимийн эрхлэгч Нямжавын Содномдорж,

•Ардын Их Хурлын депутат асан, Сүхбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга асан, ахмад багш Бямбын Чойжилсүрэн,

•Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, профессор Чимидийн Энхбаатар,

 

Гавьяат механикжуулагч цолоор:

•Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Найдангийн Дашзэвэг,

 

Гавьяат хуульч цолоор:

•Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дааданхүүгийн Батбаатар,

•Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Жанлавын Бямбажав,

•Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Даржаагийн Дашдорж,

•Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан, “Говийн хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар,

•Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, төр, захиргааны ахмад ажилтан Багаажавын Өнөбаатар,

•Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, Ардын Их Хурлын депутат асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандандарын Хангай,

•Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Логийн Цог,

 

Гавьяат эдийн засагч цолоор:

•Ардын Их Хурлын депутат асан, Голомт банкны ерөнхийлөгч Галсангийн Ганболд,

•Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Засаг дарга асан, төр, захиргааны ахмад ажилтан Лувсангийн Ишдорж,

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жаргалын Оросоо,

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Түвдэнгийн Санжаа,

•Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Тулгын Төмөрбаатар,

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Лувсангийн Хээшиг,

•Ардын Их Хурлын депутат асан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч асан Чимэдцэрэнгийн Чинбат,

•Ардын Их Хурлын депутат асан, ахмад дипломатч Шарын Шагдарсүрэн,

•Ардын Их Хурлын депутат асан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Жигжидсүрэнгийн Ядамсүрэн,

 

Малын гавьяат эмч цолоор:

•Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Дашдоржийн Баяраа,

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Базарын Жадамбаа,

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жапарханы Сейтмурат,

 

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

•Ардын Их Хурлын депутат асан Ламжавын Баатарсүрэн,

•Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Төгсжаргалын Ганди,

•Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар,

 

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

•Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Норовын Дашдондог,

•Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Балаагийн Нямдорж,

 

Сүхбаатарын одонгоор:

•Ардын Их Хурлын дарга асан, гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав,

•Ардын Их Хурлын депутат асан, гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,

•Монгол Улсын Их Хурлын дарга асан, гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан,

 

Алтан гадас одонгоор:

•Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ходройн Батчимэг,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

•Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн нярав Жарантайн Батхуяг,

•Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Бадамдоржийн Төгсцэнгэл,

•Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт Чулуунбатын Сарантуяа,

•Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Өвгөнхүүгийн Энх-Амар нарыг тус тус шагналаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

8 цаг 13 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

8 цаг 37 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

15 цаг 56 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

15 цаг 56 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

15 цаг 56 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин