PCR шинжилгээг хоёр улс ижил түвшинд гаргахад анхаарах хэрэгтэй гэв

2022-01-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ. Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн гэж   өчигдөр болсон  Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг  үеэр мэдээлсэн юм. Зөвлөгөөний үеэр зарим удирдлагуудтай уулзаж цаг үеийн зарим зүйлийг  тодруулж ярилцсан юм.

 

Гаалийн ерөнхий гарын Дэд дарга Б.Батхишиг: Ирэх долоо хоногоос 50 чингэлгээр ачаа татан авалтыг эхлүүлэхээр байна

 

-Боомт хэвийн ажиллахад саад болж буй гол  шалтгаан нь халдвар хамгааллын  дэглэм хангалтгүй  гэдгийг Хятадын талаас шаардаад байгаа. Манайх яагаад энэ тал дээр унаад байдаг юм бол?  

-Халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгаагаас шалтгаалж байгааг хэлдэг. Манай Гаалийн байгууллагаас шалтгаалсан зүйлгүй. Хөрш орнуудын Гаалийн байгууллагын дарга нартаа өдөр тутам мэдээлэл солилцдог. Ингэхэд танай халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна. Өвчин их байна гэдэг. Замын-Үүд болон Гашуунсухайт боомтыг ногоон бүс болгоё гэсэн ч өвчин гараад байна гэдэг. Энэ нь яаж илэрч байна гэвэл жишээлбэл,  Гашуунсухайт боомтоор маргааш гарах тээврийн хэрэгсэл жолоодох жолооч нар урд өдөр нь автобусаар явж  PSR шинжилгээ өгч хариу нь  сөрөг гарсан тохиолдолд  маргааш нь тээврийн хэрэгслээ жолоодон урагш хилээр гардаг. Гэтэл манайдаа сөрөг гарсан байтал урд хил дээр очоод эерэг болчих жишээтэй. Энэ нь юу болов гээд үзэхээр хоёр улсын хооронд PSR шинжилгээний гаргаж буй дүгнэлт ижил түвшинд гарахгүй байгаатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, манайдаа сөрөг гэж гарсан атал нөгөө талд эерэг байх тохиолдол гарч байгаа юм.  Ингэснээр өвчин гарлаа гэж үзээд Хятадын тал хилээ хаачих жишээтэй. Тэгэхээр дүгнэлтээ ижил түвшинд гаргах талаар тохиролцох хэрэгтэй болов уу. Хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж бүхэн дор бүрнээ  халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангаж  хамтдаа л эрсдэлд орохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Түүнээс биш ганцхан төрийн үүрэг гээд орхиж болохгүй байна. Төр нь, хувийн хэвшил, ард иргэд нь бүгд хариуцлагатай байснаар л хилийн үйл ажиллагаа хэвийн болж  эдийн засаг сэргэх төлөвтэй.

-  Хэдийд хилийн үйл ажиллагаа хэвийн болох вэ?

-Бидэнд ирсэн мэдээгээр ирэх долоо хоногоос 50 чингэлгээр  бараа татан авалтыг эхлүүлнэ гэсэн чиглэлтэй байна. Хугацаа хэлэх боломжгүй байна.

-2022 онд бараа эргэлт сайжирна гэдэгт итгэлтэй байна уу?

Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байна гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс цар тахал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Цар тахлын үеийн  боомтын хүчин чадал, тээвэрлэлтийн шинэ нөхцөлд бэлэн байх ёстой. Тиймээс 2022 гаргасан төлөвлөгөөгөөр сайжирна гэж үзэж байна. 2021 онд Гашуунсухайтын боомт хамгийн их экспорт хийсэн бол Замын-Үүд боомт  хамгийн их импорт хийлээ. 2021 онд гадаад худалдааны  нийт бараа эргэлт 16.8 сая ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оныхоо мөн үеэс 25 хувиар, 2019 оныхоос 17.1  хувиар өссөн. Экспорт нь импортоос давсан эерэг үзүүлэлтэй байна.

Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Ц.Гэндэнцэвээн: Чингэлэгт тээврийг энэ сарын 11-нээс эхлүүлнэ гэсэн чигтэй

 

Энэ оны эхний сард улсын төсөвт  292.6 тэрбум  төгрөг төвлөрүүлэх ёстой. Гэтэл сарын эхний арав хоног өнгөрч байхад 63.4 тэрбум  төгрөг төвлөрүүлээд байна. Энэ нь хил гаалийн нөхцөл хэвийн биш байгаатай  холбоотойгоор төсөвт оруулах мөнгөний хэмжээ буурлаа. Өнгөрсөн жилд 98.5 тэрбум төгрөг байсан нь үнийн зөрүүтэй холбоотой. Мөн  оны сүүл рүү Замын-Үүд боомтын ачаа тээвэрлэлт  графикийн дагуу  сайн явсантай холбоотой. Харин Гашуунсухайт боомт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийн хүртэл гацалт үүслээ. Төмөр замаар татан авалт явагдаж байгаа ч хүчин чадал нь хязгаарлагдмал. Тиймээс Засгийн газар хил, гаалийн гацалтыг нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Ямартаа ч энэ сарын 11-нээс  чингэлэг т тээврийг эхлүүлнэ гэсэн албан бус мэдээтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 50 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин