Б.Болор-Эрдэнэ: Дижитал үндэстэн болох зорилтыг төр гаргаагүй

2022-01-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд “Цахим үндэстэн болох санаа, ойлголт хэрхэн гарч ирсэн талаар яриагаа эхэлье. Анх 2019 онд Оксфордын их сургууль, Монгол Ул­сын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран цахим хөгжлийн су­дал­гаа хийсэн. Энэхүү дижитал бэлэн байдлын судалгаанд Нобелийн шагналтан, Английн судлаач, эдийн засагчдаас  гадна Монгол эрдэмтэд, Засгийн газрын төлөөлөл оролцсон юм. Судалгааны үр дүнд ерөөсөө л Монгол Улсын хөгжилд төр саад болж байна гэсэн ганцхан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, салбарууд нь цахимжих гэхээр төр цаас, зөвшөөрөл нэхэж байгаа учир бүх үйл явц удааширч байна гэсэн үр дүн гарсан. Тиймээс судалгааны багтай хамтарч хэрхэн дижитал эдийн засаг руу орох, эдийн засгаа солонгоруулах ёстойг судалж, зургаан үе шаттай арга хэмжээ авах стратегийг гаргаж ирсэн. Ийнхүү 2019 оны арванхоёрдугаар сарын 4-нд “И Монголиа” хурлыг хийж, анхны төлөвлөгөөг танилцуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын экспертүүдээс эхлээд төрийг цахимжуулахгүй бол хувийн хэвшилд гай болж байгааг хүлээн зөвшөөрч энэ хурлыг хийсэн. Түүнээс гэнэт “И Монголиа” бий болчихоогүй. ХУР, ДАН системийг үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Гэхдээ яг иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “И Монголиа” болсон гэж хэлж болно. Би Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын даргаар 2020 оны долдугаар сарын 22-нд томилогдсон. "И Монголиа"-гийн анхны хурлыг хийснээс хойших хагас жилийн хугацаанд яг энэ төсөл дээр ажиллаж аравдугаар сарын 1-нд нь 181 үйлчилгээг цахимжуулж “И Монголиа”-г нээж байлаа. Том зургаараа бол цахим үндэстэн больё гэж байгаагийн шалтгаан нь дижитал эдийн засаг. Дэлхийн хөгжиж байгаа, хөгжилтэй орнууд бүгд дижитал эдийн засаг руу орчихлоо. АНУ, Англи, Эстони, Сингапур, Солонгос, Япон гээд бидний үлгэр дуурайлал авдаг орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг дижитал эдийн засаг бүрдүүлж байна. Монгол шиг уул уурхайд суурилсан, хоёр хөршөөсөө хамааралтай эдийн засагтай улсад мэдээллийн технологи шинэ итгэл найдвар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, дижитал үндэстэн болох зорилтыг төр гаргаагүй. Тэр утгаараа дижитал үндэстэн бол хувийн хэвшил, монголчуудын нэгдсэн зорилго байхаас биш аль нэг намын амлалт, сонгуулийн уриа биш. Цаашид ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байгаа. Харин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хөгжлийг түүчээлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт хянамгай хандах ёстой” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин