Б.Энхчимэг: Бүсгүй хүн бүр давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй

2022-01-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Бид энэ удаагийн зочноор нүүр будалтын “OMC Hair world” буюу ДАШТ-ний “Хуримын будалт” төрөлд тэргүүлсэн “Eegii cosmetics” брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

 

-Аваргын цомоо гардаж авсанд тань баяр хүргэе. Анх энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Жил бүр зохион байгуулдаг дэлхийн гоо сайханчдын олимп “OMC Hair world” буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 75 дах жилдээ амжилттай болсон. Франц улсад болох байсан ч цар тахлаас шалтгаалаад анх удаа цахим хэлбэрээр зохиогдсон. Монгол Улсдаа аваргын анхны алтан цомыг авчирсандаа баяртай байна. Манай улсаас нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг үс, хумс, нүүр будалт төрөлд хоёр сар гаруй хугацаанд бэлдсэн. Ингээд бид “Хуримын нүүр будалт”-ын төрлөөр Дэлхийн аваргын цом, “Эрэгтэй үсний креатив” төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн гээд олон амжилт үзүүллээ. 

- Энэ шагнал таны хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ?

 -2013 оноос хойш найм дахь жилдээ ажиллаж байна. Би бага байхын л ээжийхээ нүүрээ будахыг нь хараад зогсож байдаг охин байлаа. Найман жилийн өмнөөс энэ урлагт эргэлт буцалтгүй орсон. Сонирхол нэг найзуудаараа "Diva beauty academy"-ийг үүсгэн байгуулж, нүүр будалтын сургалт, үйлчилгээ явуулаад  долоон жил болжээ. Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэх зорилгоор Солонгос, Тайвань улсыг зорьж байсан нь нэг талаараа олон улсад гарах бидний хүслийг улам бадрааж өгсөн.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нүүр хувиргагчдаас сурах зүйл мэдээж их байгаа байх. Тэд биднээс юугаараа давуу санагдав?

-Манай улсын хувьд энэ салбар сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй хөгжиж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, бүр үнэлэгдэж байна гэж бардам хэлнэ. Авьяастай залуус олон бий. Цаашдаа ч дэлхийд сайн өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байдаг. Бусад орны хувьд энэ урлаг харьцангуй эрт хөгжсөн учир улсын дэмжлэг, бодлого нь биднээс хэдэн шатаар дээд түвшинд хүрчихсэн. Монгол Улс маань ч удахгүй үсчин гоо сайхны салбарыг үнэлдэг, дэмждэг бодлого хэрэгжүүлдэг болох байх гэдэгт бид итгэдэг. Үүний тулд холбоо олон ажил хийж байгаа. 

-“Хуримын нүүр будалт” төрөлд та аварга болсон. Таны будалт бусад оролцогчдоос юугаараа онцгой, давуу байсан гэж бодож байна?

- Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй харагддаг мөч бол хуримынх нь өдөр. Энэ утгаараа будалтууд дотроос хуримын будалт хамгийн чухал нь байдаг. Огт танигдахгүй болгохдоо гол биш. Тухайн хүний байгалийн давтагдашгүй төрхийг илүү тодотгож, ялдам, зөөлөн төрхтэй харагдуулах нь гол зорилго байсан. Өнгөний хувьд хэт тод биш эмэгтэйлэг тоорын ягаан өнгийг голчилж будалтаа хийсэн. 

-Энэ хугацаанд хэдэн сүйт бүсгүйг баярлуулав?

-Хуримын будалтаар дагнавал 200 гаруй сүйт бүсгүйтэй ажиллажээ. Сургалт, баяр ёслол, уран бүтээлээ тооцвол хэдэн мянга болох байх.  Энэ хугацаанд тэдгээр бүсгүйчүүдээс  “Ийм болно гэж төсөөлсөнгүй, “Ийм их бүтээгдэхүүн хэрэглэж будалт хийдэг юм уу”, “Өнөөдөр би үнэхээр хөөрхөн харагдаж байна” гэсэн үгнүүд их сонсдог шүү.

-Та “Eegii cosmetics”  гэсэн өөрийн гоо сайхны брэндтэй. Танай бүтээгдэхүүнүүд бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс ямар ялгаатай вэ?

-Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний нэрийн брэнд “EEGII COSMETICS” маань дөрвөн жил болсон байна.Анх залуу хүний хийж бүтээх хүслээр зориглоод эхлүүлж байлаа. Бид гадны нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнтэй зэрэгцэх чанартай мөртлөө яг л хэрэглээнд тохирсон, хямд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэе гэж зорьсон. Нийт зургаан төрлийн багсны цуглуулга, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүн зэрэг 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн үнэтэй бол чанартай гэсэн ойлголт ард хоцорсон. Хамгийн чухал нь орц найрлага.  “Eegii cosmetics” бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ аль болох органик, байгалийн гаралтай найрлагуудыг ашигладаг.

-Бүсгүй хүнд гоо сайхан бэлэглэж байхдаа юуг мэдэрдэг вэ?

Эмэгтэй хүн бүр өөрийн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Өөр өөрийн онцлог төрхтэй. Нүүр будалт дотроо олон төрөл. Тухайн орчин, нөхцөлд нь тохируулж будах нь л хамгийн чухал. Миний хувьд тухайн хүний өөрийн давтагдашгүй төрөлх гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж хичээдэг.Удахгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ой Япон усад болно. Миний хувьд улсынхаа шилдгүүдтэй оролцож ,аваргын цомоо батална гэсэн том зорилготой байгаа.  “Eegii cosmetics” брэндийн бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөл болгож, салбаруудаа нэмэх, олон улсад салбартай болох хүсэлтэй байна. 2020 онд бид ээж хүүхдүүдийн төлөөх сайн дурын “YesuiFoundation Есүй” санг байгуулсан юм. Сайн дурын үйл ажиллагаа, хандивын аянд  оролцсоор ирсэн. Энэ онд ч худалдан авалтын тодорхой хувийг сандаа хандивлаж, сайн үйлсийн аянгуудад нэгдэнэ.

-Энэ салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ юуг зөвлөх вэ?

-Аливаад чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулж байгаарай. Хөдөлмөрлөсөн хүнд шагнал нь нэг л өдөр ирдэг юм байна.  Миний хувьд ганцхан будалт хийгээд л Дэлхийн аварга болчихоогүй. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн зүтгэлийн минь хариу гэж бодсон. Хүн бүрт өөрт оногдсон цаг хугацаа гэж бий. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэй ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай, Өөрийгөө хайрлахаа хэзээ ч битгий мартаарай гэж хэлье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин