“Тоёота”-гийн Монгол дахь салбарыг 9.1 тэрбумаар торголоо

2022-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын  хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.  Уг хяналт шалгалтаар Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгажээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Тоёота сэйлс монголиа” ХХК нь “Мөнххада” ХХК-тай, “Таванбогд” ХХК-тай тус тус байгуулсан дилерийн гэрээгээр “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК болон тэдгээрийн харилцан хамааралтай этгээдийг аливаа моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах, жижиглэнгийн худалдаа, бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа явуулахыг хориглож, тус хоригийг зөрчсөн тохиолдолд “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК нь “Тоёота сэйлс монголиа” ХХК-д учирсан аливаа алдагдал, хохирлыг нөхөн төлөх, гэрээг цуцлах нөхцөлийг зааж өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон байна.

 Иймд “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 58 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин