УБ-Дарханы замын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг өгчээ

2022-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УБ-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг ЗТХ-ийн сайд Л.Халтарт өгчээ.  Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням  өөрийн цахим хуудаст энэ талаар дурдахдаа  “Ажлаа хийж чаддаггүй хүнд их л урт хугацаа өгсөн байна даа...” хэмээн жиргэжээ. Тэрбээр  өнгөрсөн хугацаанд УБ-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг байнга мэдээлж, сонгогчдынхоо өмнөөс  энэ ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгахыг салбарын  яамнаас шахаж шаардаж ажилласан юм. Түүний хувьд  дөрвөн асуудлаар шүүмжлэлтэй хандаж, хариуцлага нэхжээ. Үүнд:

-Уг замын ажил удааширснаас болж иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа тул тойргоос сонгогдсон гишүүний хувьд үргэлж анхаарч Ерөнхий сайд болон ЗГ, Байнгын хороод, чуулганы хурлуудад асуудал тавьсаар ирсний үр дүнд өнгөрөгч онд ажил хамгийн их ахисан ч төлөвлөлтөндөө хүрээгүй.

-Нийтдээ 400 гаруй км Азийн Хөгжлийн банк болон ЕСБХБ-ны санхүүжилттэй тус бүр тав, нийт 10 багц хоёр  тусдаа урсгал бүхий замын ажлын дөнгөж гурван  багц нь л дуусах шатандаа орсон бол үлдсэн долоон  багцын ажил дуусах яагаа ч үгүй байна.

-Замын ажил дуусахыг  хоног тоолон хүлээн суугаа бидэнд 2023 оны сүүлч хол сонсогдож байгаа хэдий ч Ерөнхий сайдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж салбарын сайдад маш тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Энэ хугацаанаас өмнө заавал дуусгуулах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол ЗТХ-ийн сайд нь үнэнээ хэлээд болих хэрэгтэй.

-УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу миний бие ажлын хэсэг ахлан ажиллаж байгаа бөгөөд салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудыг шахаж шаардаж, олон нийтийн хяналт, оролцоог дэмжин ажиллах болно хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 58 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин