Ж.Оюунжаргал: Тууштай байсны ачаар дэлхийн брэндийг нутагшуулж чадлаа

2022-01-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Старт апп” буландаа  “Ай жи ти си” компанийн захирал Ж.Оюунжаргалыг  урьж ярилцав.

 

- Цар тахалтай  холбоотойгоор шинэ компаниуд хөл дээрээ босоход хүндрэлтэй байгаа энэ үед өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж, үйлдвэрлэл нь амжилттай явна. Итали кофег үйлдвэрээс нь Монголд оруулж ирэх бизнес  санаагаа хэрхэн олж байв?

-Би Италид эдийн засгийн магистраар төгссөн. Хичээл их хийдэг байсан тул сэргэх гэж кофе уудаг байлаа. Гэхдээ Италид старбакс шиг сүлжээ кофены газрууд байгаагүй. Кофе шопдоо өөрсдийнхөө тарьж ургуулсан кофег нэг еврогоор зардаг байсан. Анхнаасаа нойроо сэргээх,эрч хүчтэй болохын тулд хэрэглэсээр нэг мэдэхэд  кофенд дурласан. Тэгээд 2016 онд Монголдоо ирээд Герман, Бразил, Америк гээд бүх төрлийн кофе уусан. Гэхдээ л Италид байхдаа ууж байсан  Лавазза кофег гүйцэхгүй байсан. Кофе сонирхогч нар ч сүлжээ кофенд нэг их дурлаад хэрэггүй.

Ер нь хатуу, гашуун гэх зэргээр сэтгэл дундуур байсан. Тэгээд аялангаа Герман, Белгид очсоныхоо дараа Италиар дайрсан. Тэндхийн кофе шопоос 35 центээр Лаваззаг аваад уусан чинь шал өөр маш гоё зөөлөн байсны зэрэгцээ бүр хөлс гарч байсан. Өмнө нь Италид гурван жил амьдрахдаа амтыг нь ялгаж мэдрээгүй байсан юм билээ. Аливаа зүйлийг судалж, хэрэглэж, мэргэшээд ирэхээр хүн илүү мэдрэмжтэй болж тааламжтай байдаг гэдгийг мэдэрсэн. Энэ үеэс л итали кофе үнэхээр номер нэг юм гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Монголдоо ирээд байнга үнэтэй кофе хэрэглээд байх нь эдийн засгийн хувьд хүнрэлтэй байсан. Манай гэр бүлийн хүн сэлбэгийн худалдаа хийдэг компанитай байсан юм. 2016, 2017 оны үед хүмүүсийн худалдан авах чадвар сул байсан санагддаг. Тэгээд нөхрийнхөө компанийн нэр дээр гэрээ хийж Лаваззаг оруулж ирэх санаа төрсөн. Итали хувь хүнтэй гэрээ хийдэггүй. НӨАТ төлөгч албан ёсны компанитай гэрээ хийдэг учраас нэлээн их хэмжээгээр Лаваззаг оруулж ирсэн. Тэр үед борлуулах ямар ч боломжгүй байв. Дээр нь хоёр охин бага байсан учраас ажил хийх боломжгүй. Тиймээс "Кофед дурлагсдын пэйж" хуудас нээсэн. Тухайн үед кофе авах хүмүүс их байсан ч  чанагч байхгүй. Тэгэхээр нь Италийн 1919 онд үүссэн Биалетти /Bialetti/ брэндтэй холбоо тогтоохоор хандсан. Гэвч танай Монголын хүн ам гуравхан сая учраас бараагаа нийлүүлэх боломжгүй гэсэн хариу авсан. Нэг ёсондоо хэт бага зах зээл учраас тэднийд ашиггүй, шаардлагагүй гэсэн үг. Харин миний хувьд тасралтгүй и-мэйл бичиж байсан.

- Анхны хөрөнгө оруулалтаа тэгээд нөхөж чадсан уу?

- Нэлээд их хэмжээний кофе авсан учраас оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй болсон ч хэрэглэгчтэй болох арга л хайж эхэлсэн. Ингээд Хятадаас кофе чанагч машин оруулж ирсэн. Хоёр охин арай том болсон болохоор хүнээр харуулчихаад оффиссоор явж кофегоо чанаж амталгаа хийж эхэлсэн. Чанагч хэрэгсэл нь хэдийгээр Хятад ч гэсэн лаваззагаа амсуулаад л яваад байсан. Хүмүүст их таалагдаж зээлээр авч эхэлсэн. Приус машиндаа хэрэгслээ ачаад амталгаа хийх хүмүүстээ очиж үйлчилдэг байв. Дараа нь “Алтжин бөмбөгөр” дээр цэгээ нээсэн. Ингэж явсаар таван жилийн дараа эхний татсан кофе маань дуусч дараагийн татан авалт эхэлсэн. Одоо нэрийн дэлгүүртэй болсонд манай анхны үнэнч хэрэглэгчид маань баяртай байгаа.

- Компаниа хэзээ байгуулав. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн оруулж ирээд байна. Үрээр нь оруулж ирээд Монголдоо хуурч үйлдвэрлэдэг үү?

- Манай компани нь 2017 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Италийн Турин хотоос Лавазза кофег импортлон оруулж ирж худалдаалж эхэлсэн. 4-5 жилийн турш уйгагүй и-мэйл бичиж, харилцаж байсны ачаар өнгөрөгч 2021 онд  Италийн  брэндийн албан ёсны борлуулагч болсон. Дэлхийн брэнд энэхүү том компанийнхан намайг андахгүй болж тэгээд миний тууштай байсныг үнэлж надтай гэрээ хийхийг зөвшөөрсөн. Зөвшөөрсөн  тэр үеийн сэтгэгдэл үнэхээр сайхан байсан. Одоогоор манайх  Lavazza coffee (coffee bean, ground coffee), Bialetti (Moka pot кофе чанагч), Lelit (Espressso coffee machine), Il caffe Italiano (pod coffee, capsule coffee) Sweet coffee Italiano (Coffee roasting machine, roasted coffee), Didiesse (Pod кофе машин), Borbone (coffee) гэх зэрэг бүтээгдэхүүнийг борлуулж байна. Өмнө нь  2018 онд Италийн Лавазза брэндийн кофе, кофены машин, 2019 онд Италийн 100 жилийн түүхт Биалетти /Bialetti/ брэндийн кофе болон кофены хэрэгслүүдийг албан ёсны гэрээтэйгээр оруулж ирэн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн нэг давхарт хоёр лангуу түрээслэн худалдаж, 2019 оны аравдугаар сард Shoppy.mn онлайн худалдаанд бараа бүтээгдэхүүнүүдээ байршуулсан. 2020 оноос Гурван гал худалдааны төвд нэрийн дэлгүүрээ нээн ажиллаж байна.

-Танайх үйлдвэрийнхээ эргэлтийн хөрөнгийг хэрхэн босгов. Үйлдвэрийн хүчин чадал хэр вэ. Ажлын байраа хэрхэн хадгалж үлдэв?

-2018 оноос "Sweet coffee Italia" компанитай холбогдож, албан ёсны эрхтэйгээр кофе хууралтын машин оруулж ирсэн бөгөөд эргэлтийн хөрөнгөгүйн улмаас кофе хууралтын үйлдвэрээ тогтвортой ажиллуулж чадаагүй.  Харин Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 2021 оны тавдугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Хаан банкны гурван хувийн хүүтэй зээлд хамрагдан түүхий эд материал, савлагаагаа захиалан, шинээр ажлын байр бий болгож IV цахилгаан станц урд “Хос бэрс” үйлчилгээний төвд үйлдвэрлэлийн байр түрээслэн "Sweet coffee Italia" кофены үйлдвэрлэлээ нээн ажиллуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Яг эргэлтийн хөрөнгөгүй зогссон манайх шиг шинэ компаниудад нүдээ олсон арга хэмжээ болсон. Төрөөс яг иймэрхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж улам олон старт апп компаниудад дэмжлэг үзүүлээсэй гэж боддог. Манайх хэдийгээр цөөхөн ажлын байр бий болгосон ч цаашид үйлдвэрлэл, бизнес маань өргөжөөд ирэхээр улам олон ажлын байр нэмэгдэх нь тодорхой. Түүнчлэн өнөөдөр манайх тууштай байснаараа 2000 гаруй хэрэглэгчтэй болж 100 гаруй компанитай хамтарч ажиллаж байна.

- Танай компанийн цаашдын алсын хараа, зорилго юу вэ?

-Манай компанийн алсын хараа зорилго нь Европын чанартай бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо зах зээлд таниулах, дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнүүдийг Монголд үйлдвэрлэх, ажлын байруудыг шинээр бий болгож нийтээрээ хөгжиж дэвшин Монголдоо сайхан амьдаръя уриан доор ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 2 (6734)

 

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

1 цаг 15 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

1 цаг 15 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

1 цаг 15 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

13 цаг 36 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

17 цаг 1 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

17 цаг 6 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин