Иргэдийг онцын шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байхыг уриалав

2022-01-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Коронавирусын “Омикрон” хувилбар өнгөрсөн сараас дэлхий даяар хурдацтай тархаж улс орнууд эргэн хилээ хааж, хөл хорио тогтоож эхлээд байгаа. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгджээ. Тэгвэл ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалт, вакцины нөлөөллийн талаарх олон улсад хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа.

Нэг сарын өмнө ӨАБНУ-д анх бүртгэгдсэн омикрон хувилбараас вакцины болон өвчилсний дараа үүссэн дархлаа хамгаалахгүй, хүндрэл үүсч, нас баралт нэмэгдэх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлээд байв. Тэгвэл ӨАБНУ-д хийгдсэн судалгаагаар омикрон хувилбарын давалгааны үед коронавирусын эсрэг бүрэнд тунд хамрагдсан иргэдийн нас баралт, эмнэлэгт хэвтэх, хүндрэх тохиолдол бага, хүний биеийн дархлааны систем хариу урвал өгсөн судалгааны үр дүн гарсан байна. Одоогийн байдлаар омикрон хувилбарын тохиолдлын тоо ӨАБНУ, Их Британи улсуудад оны сүүлээр эрчимтэй буурч эхэлжээ. Эдгээр давалгаа, судалгааны үр дүнг үндэслэн эрдэмтэд гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж нас баралт, хүндэрлээс сэргийлэхийг уриаллаа. Харин омикрон хувилбар бусад хувилбараас илүү хурдан хүнд халдварлах чадвартай аж. Мөн Их Британи улсын хийсэн судалгаагаар энэ оны сүүлээр омикрон хувалбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Түүнчлэн Изриал улсын эрдэмтэд коронавирусын дархлаажуулалтаас үүссэн эсрэг биеийн түвшин гурван сарын дараа буурч байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилчид, ахмад настнуудаа дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн талаар мэдээллэв.

Харин манай улсын тухайд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбар олон улсад тархсан тул гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлаж шинжилгээ авч байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос 95 нислэгээр 9723 иргэн ирсэн. Эдгээрээс эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол илрээд байна. Батлагдсан тохиолдлуудад  вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд омикрон хувилбар илрээгүй. Мөн олон улсын энхийг сахиулагч 244 албан хаагчдын шинжилгээнээс омикрон илрээгүй” гэв. Түүнчлэн иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж онцын шаардлагагүй бол гадаад улс руу зорчихгүй байхыг уриаллаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 2 (6734)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин