Minister tower: Бид 2021 оны зорилгоо биелүүлж бетон бүтээцийн ажлыг 100% гүйцэтгэлээ

2022-01-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэж буй Minister Tower төсөл нь олон улсын жишигт нийцэх худалдаа үйчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий цогцолбор барилга бөгөөд бетон бүтээцийн ажлыг 100% хийж гүйцэтгэлээ.

22 давхар Minister Tower төсөл нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ шилэн фасадтай ба чанар стандартыг гол зорилгоо болгон ОУ-н чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ашиглан карказ угсралтыг ийнхүү 100% бүрэн дуусгалаа.

 

Minister Tower нь төсөлдөө Улаанбаатар менежмент ХХК-ийн нийлүүлдэг ISO-9001 олон улсын стандартын шаардлага хангасан ОХУ-ын Евраз компанийн А500СП маркийн арматурыг ашигласан. Тус компани нь дэлхий даяар 30 гаруй оронд борлуулалтаараа тэргүүлдэг.

 

А500СП маркийн арматур нь барьцалтын хувьд олон улсын стандартыг бүрэн хангасан, аюулгүй байдал чанарын үзүүлэлтээрээ тэргүүлдэг.

 

Бетон зуурмагийн тухайд Премиум Бьюлдинг Материал ХХК-ийн олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцсэн М350 маркийн бетон зуурмагийг төсөлдөө ашигласан.

 

Тус компани нь барилга байгууламж болон дэд бүтцийн бетон зуурмагийн аливаа хэрэгцээ шаардлагад тохирох инженерчлэлийн шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд судлан, аюулгүй байдал чанар хяналтын дагуу чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Их хотын зүрхэнд орших үнэ цэнэтэй байршил

 

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь Улаанбаатар хотын төв цэгт, хэрэгцээт бүхэн нэг дор төвлөрсөн хамгийн үнэ цэнэтэй бүсэд байршилтай.

 

Засгийн газрын ордон, Гадаад харилцаан яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон албан байгууллага, оффис, худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрладаг нь эрхэм таны алтан цагийг хэмнэж, бизнесийн амжилтыг тань хурдасгах болно.

 

Мөн олон улсын жишигт нийцсэн Монголын анхны худалдаа үйлчилгээний Шангри-Ла Улаанбаатар төвөөс 50 метрийн зайд байрлалтай тул амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа, үйлчилгээний хэрэгцээгээ хормын дотор авч цаг замаа хэмнэх боломжтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй ойр байрладаг учир эрхэм та чөлөөт цаг заваа гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар өнгөрүүлэх боломжтой.

Хүлээн авах угтах хэсэг

22 давхар Minister tower нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ, шилэн фасадтай ба худалдаа үйлчилгээ, оффис, тансаг зэрэглэлийн орон сууц бүхий цогц барилга юм.

 

Хүлээлгийн танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай VIP өрөөнүүдтэй.

Олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээ

Minister Tower нь 3-4 давхартаа тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн худалдаа үйлчилгээний талбайг төлөвлөсөн.

 

55-230 мкв хүртэлх талбайн сонголтуудаас бизнесийнхээ онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийж, зөвхөн танай байгууллага, бизнесийг илтгэх интерьерийн шийдлийг гаргах боломжтой.

Их хотын өнгө үзэмжийг дэргэдээсээ тольдох тансаг зэрэглэлийн ресторан

Эрхэм танд Minister Tower төслийн 5 давхарт төлөвлөж буй 4,5 метрийн өндөр тааз бүхий 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн рестораны талбайг санал болгож байна.

13

14

 

 

Тус ресторан нь тансаг зэрэглэлийн VIP өрөөнүүд, их хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжтой 180 мкв талбай бүхий задгай террастайгаараа онцлог.

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффис

Minister Tower нь их хотын зүрхэн хэсэгт, үнэ цэнэтэй байршилд таны бизнесийг амжилттай урагшлуулах тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг санал болгож байна.

 

6-9 давхарт төлөвлөж буй 66-770 мкв талбай бүхий А зэрэглэлийн оффисуудаас сонголтоо хийж зөвхөн та болон танай байгууллагын мөн чанарыг илэрхийлэх орчинг бий болгоорой.

Таны нэр хүндийг илтгэх тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус орон сууц

16

17

 

 

Таван одтой буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө орон сууцууд нь таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тохь тухтай амьдралыг тань дэмжинэ.

18

19

 

 

Тансаг зэрэглэлийн 7м өндөр тааз бүхий хоёр давхар төлөвлөлт, террас хэсэгтэй пентхаус орон сууцнаас та их хотыг 360 градус тольдон харах боломжтой. Үнэ цэнэтэй байршил, интерьер орон зайн шинэлэг шийдэлтэй пентхаус нь эрхэм таны нэр хүндийн илэрхийлэл болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм таныг Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд сүндэрлэж буй өв их түүхийг агуулсан музейг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулсан Монголын анхны бүтээн байгуулалт Minister Tower-ын захиалгад хамрагдахыг урьж байна.

 

MINISTER TOWER

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 26 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 26 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 43 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин