Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль

2022-01-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр зургаан хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2022 оны төсвийн хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын хууль, Кино урлагийг дэмжих хуулиуд оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ оны төсвийн хуульд заасанчлан Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн төсвийн хууль мөрдөгдөж байна. Хуулиудын онцлох заалтыг тоймлон хүргэе.

 

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно .Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амрах бол ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван хэлбэртэй болгов. Тухайлбал, нэгдүгээрт, Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах, хамт олны дунд нээлттэй сануулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.

 

СОЁЛЫН ХУУЛЬ

 

Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Тухайлбал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсвэл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг хэлнэ. “Соёлын байгууллага” гэж хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬ

 

Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болсон. УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэл хамаарахаар хуульд тусгасан байна.

 

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН  ХУУЛЬ

 

2022 оны төсөвт орлого 9.4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Ирэх онд нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгажээ. Энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамнд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана.  Үүнээс гадна  И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг Засгийн газрын харьяанд байгуулахаар төлөвлөөд байна. 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ХУУЛЬ

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгчээ.

 

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН  ХУУЛЬ

 

Бага Үндсэн хууль гэгддэг  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ. Мөн чиг  үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан байна. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна. Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 3 № 1 (6733)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

9 цаг 8 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

9 цаг 32 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

16 цаг 51 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

16 цаг 51 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

16 цаг 51 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин